Захирамж


Нүүрс худалдан авах тухай

        Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.1.1, “Төсвийн тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1.5, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 03/13,  сумын иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн “Жаргалант сумын 2025 оны төсөв батлах тухай” 02/31 дүгээр тогтоол, Сумын онцгой комиссын  2025 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

       1.Тус сумын Жаргалант ус, Дулаан түгээх станц Орон нутгийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 01, 02 дугаар сард шаардлагатай 721,3 тн нүүрсийг шууд гэрээ байгуулан худалдан авсугай.

       2.Дээрх худалдан авалтад шаардагдах 169,762,960.00 /нэг зуун жаран есөн са долоон зуун жаран хоёр мянга есөн зуун жаран/ төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 2.2.3 Дулааны станцын алдагдалд олгох татаас (нүүрсний үнэ, бусад урсгал зардал) зардлаас гаргахыг нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.

       3.Шууд гэрээ байгуулан дээрх арга хэмжээг зохион байгуулахыг Жаргалант-Ус  Дулаан түгээх станц Орон нутгийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралын үүргийг түр орлон  гүйцэтгэгч  П.Энэмоноод үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                            Л.УЧРАЛ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх