Захирамж


Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 зүйлийн 16.5.5 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжит VI хуралдааны 03/40 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит II хуралдаанаас “Жаргалант сумын 2025 оны тодотгосон төсөв батлах тухай” 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлын зохиогчийн хяналтын зардалд шаардагдах 296,848.00 (Хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун дөчин найм) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 2.1.8 дахь зардлаас гаргахыг Нягтлан бодогч (С.Анхзул)-д зөвшөөрсүгэй.

 2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д үүрэг болгосугай.

 

 

                                     ЗАСАГ ДАРГА                             Л.УЧРАЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх