Цаг үеийн мэдээлэл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Image

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдөр тохиож байгаа Эх үрсийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Эх үрс элбэрэлтэй Өрх гэр аз жаргалтай байх болтугай!
Жаргалант сум ИТХ, ЗДТГ

Хаврын тариалалтын мэдээ

Image

Үр тариа 3638 га талбайд, Төмс 50 га талбайд, Хүнсний ногоо 50 га тариалалт хийж, тариалалтын ажлын явц үр тариа 93%, төмс 47%, хүнсний ногоо 12%-тай явагдаж байна.

Хаврын мод тарилт эхэллээ

Image

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих хаврын ажлын хүрээнд 260өрх, 25 аж, ахуй нэгж байгууллага оролцож өссөн дүнгээр нийт 2800 ширхэг мод таригдсан. Үүнд:
- Шинэс, Нарс-300 ширхэг,
- Шар хуайс-2500 ширхэг,

Жаргалант сум ИТХ, ЗДТГ

Орхон аймгийн Жаргалант сумын "АХМАД ЗАЛУУЧУУДЫН ОРДОН"-г ашиглалтад хүлээн авах нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Image

Орхон аймгийн Жаргалант сумын "АХМАД ЗАЛУУЧУУДЫН ОРДОН"-г ашиглалтад хүлээн авах нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
ЖАРГАЛАНТ СУМЫН АХМАД, ЗАЛУУЧУУД, БИДНИЙ ИРЭЭДҮЙ БОЛСОН БЯЦХАН ДҮҮ НАРТ ЦАГИЙГ ЗӨВ ЗОХИСТОЙ ӨНГӨРҮҮЛЭХ ТАВ ТУХТАЙ ОРЧИН БИЙ БОЛГОЖ ӨГСӨН УИХ ГИШҮҮН БОЛОН, АЙМАГ, СУМЫН УДИРДЛАГУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

“Монгол цэргийн баяр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой

Image

“Монгол цэргийн баяр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ойг угтан Жаргалант сумын эрчүүдийн дунд "Гар бөмбөг, Гар барилдаан, Гар дээрх суниалт, Үндэсний бөх" 4 төрөлт тэмцээн амжилттай зохион явууллаа.

Намрын мод тарилт эхэллээ.

Image

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих хаврын ажлын хүрээнд 14 аж, ахуй нэгж байгууллагын хашаа, ногоон байгууламжийн хашаанд таригдсан 6 төрлийн 5180 ш модны ургалтын хувийг газар дээр нь явж шалгахад 86,0 хувийн ургалттай байна.
Мөн тус суманд намрын мод тарилтаар 4 төрлийн 9650 ширхэг мод таригдана.Үүнд:
Шинэс-250 ширхэг,
Шар хуайс-5000 ширхэг,
Агч-3000 ширхэг,
Хайлаас-1400 ширхэг таригдана.
Жаргалант сум ИТХ, ЗДТГ