Хөрөнгө бүртгэлд авах тухай
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 78 дугаар зүйлийн 78.2.1, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.13, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоол “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 5.4.6, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус сумын Ногоон Жаргалант хөтөлбөрийн хүрээнд Авто замын хамгаалалтын ойн зурвасын хашаа барих ЖС-07/24 дугаартай гэрээний ажлуудыг хөрөнгөнд бүртгэхийг зөвшөөрсүгэй.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Т.Энхжаргал, орон нутгийн хөгжлийн сангийн нягтлан бодогч Ч.Буянаа нарт байгууллагынхаа хөрөнгө санхүүгийн бүртгэл зохих журмын дагуу өөрчлөлт оруулах хөрөнгийн цаашдын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх