Захирамж


Жаргалант сумын “Хүндэт  иргэн”,

Засаг даргын жуух бичгээр шагнагдах тухай

         Монгол Улсын  “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 61 дүгээр тушаал “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хавсралт 2.1.6, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Монголын  Тулгар Төрийн 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд оруулсан нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлэн ажил үйлс амжилтаараа манлайлсан  Орхон аймгийн Жаргалант сумын  “Хүндэт иргэн”, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнагдах болзол хангасан иргэдийн нэрсийг 1 дүгээр хавсралтаар, төсвийн задаргааг 2 дугаар хавсралтаар баталсугай.

      2. Дээрх шагналд шаардагдах 17,104,000 /арван долоон сая нэг зуун дөрвөн мянга/-н төгрөгийг Засаг даргын  нөөц хөрөнгийн зардлаас гаргахыг  нягтлан бодогч Н.Мядагмаа-д зөвшөөрсүгэй.

 

 

ЗАСАГ ДАРГА                         Б. ЗОРИГТБАЯР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх