Захирамж


Дэмжлэг үзүүлэх тухай

         Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралт “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.6, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” 17/04,  сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Жаргалант сумын 2024 оны төсөв батлах тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                           

            1.Архангай аймагт зохион байгуулагдах Монголын суугаа волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох М.Дамиран, Б.Баттэгш, В.Батжаргал, Н.Мөнх-Эрдэнэ нарт 1,000,000 (нэг сая) төгрөгний дэмжлэг үзүүлсүгэй.

        2.Дээрх зардалд шаардагдах 1,000,000 (нэг сая) төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Н.Мядагмаад зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                              Б.ЗОРИГТБАЯР

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх