Газар эзэмшүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газар эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий 27 иргэнд нийт 18900 м.кв /1.89/га газрыг хавсралтад дурдсан хэмжээ, байршил, хугацаа, зориулалтын дагуу эзэмшүүлсүгэй.
2. Газар эзэмшигч иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын даамал А.Батцэцэгт даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх