Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.10, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон Илгээлтийн эздийн 50 жилийн ойн баяр наадмын үеэр сумын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, аж ахуй нэгж байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ний хүртэлх хугацаанд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталж, томилсугай.
2. Дээрх хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн төвийн дарга (Ц.Дэлгэрмаа), Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн (Ц.Энхзаяа), Нийтийн хэв журмыг хамгаалах, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Ахмад (Б.Ананд), Жижүүр хийх хугацаанд зөрчил гарсан тохиолдолд холбогдох байгууллага, удирдах албан тушаалтантай холбогдож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болгосугай.
3. Томилогдсон хугацаанд хариуцлагатай ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт, тухайн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж биелэлтийг тайлагнахыг төрийн байгууллагын дарга эрхлэгч нарт тус тус даалгасугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Л.Учрал) үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх