Хяналт шалгалт зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11.1.1, Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.7, 6.8.1, 6.8.2 Хүнсний тухай хуулийн 6.5, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.2024 оны III дугаар улирлын төлөвлөгөөт хяналт шалгалтаар хүнсний дэлгүүрүүд болон нийтийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч:Л.Учрал Засаг даргын орлогч
Гишүүд: Ж.Ганбаатар Татварын улсын байцаагч
Б.Буянцогт Хүнсний чанар стандартын хяналтын
улсын байцаагч
Ц.Энхзаяа Засаг даргын Тамгын газрын
Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл,
хоршооны асуудал
хариуцсан мэргэжилтэн
А.Отгонжаргал Засаг даргын Тамгын газрын
Хууль эрх зүй, хяналт шинжилгээ
үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
2. Хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тайлагнахыг Ажлын хэсгийн дарга Л.Учралд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯР
Сэтгэгдэл үлдээх