Захирамж


                                                                                                     

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

                            2025.12.16                                         Дугаар: А/535                                      Жаргалант 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 зүйлийн 16.5.5 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжит VI хуралдааны 03/40 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит II хуралдаанаас “Жаргалант сумын 2025 оны тодотгосон төсөв батлах тухай” 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Жаргалант сумын ногооны талбайн хашаажуулах ажлыг үргэлжлүүлэн хийх (Хар будааны хөндий) зохиогчийн хяналтын зардалд шаардагдах 1,613,030.00 (Нэг сая зургаан зуун арван гурван мянга гуч) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 2.1.4 дэх зардлаас гаргахыг Нягтлан бодогч (С.Анхзул)-д зөвшөөрсүгэй.

2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                            Л.УЧРАЛ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх