
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025.12.15 Дугаар: А/526 Жаргалант
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23 дахь дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жаргалант сумын 2025-2026 оны “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг хавсралтаар байгуулсугай.
2. Сумын 9-н алдартныг журмын дагуу шалгаруулах ажлыг зохион байгуулах, шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан батлуулан ажиллахыг Ажлын хэсэг (Т.Лхагвацэрэн)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх