
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2026.01.06 А/04 Жаргалант
Үнэлгээний хороо байгуулах тухай
Үнэлгээний хороо байгуулах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалт, 50.3, 50.5 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/254 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Сумын 2026 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авах ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах “Үнэлгээний хороо”-ны бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
2.Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан, дүгнэлтээ танилцуулахыг Үнэлгээний хорооны дарга (Г.Баасансүрэн)-д даалгасугай.
3.Худалдан авах ажиллагаа дууссанаас хойш хуанлийн 21 хоногийн дотор тендер шалгаруулалттай холбогдох баримт бичгээр хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж бүрдүүлэн Архив, бичиг хэргийн эрхлэгчид актаар хүлээлгэн өгөхийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга (Б.Буянжаргал)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх