Захирамж


                                                                      

                                                                                     https://jargalant.or.gov.mn/userfiles/Image/image-20260106105817-1.png

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

                            2026.01.06             Дугаар: А/03           Жаргалант

                                                                          

Байгаль хамгаалагчийн хариуцах нутаг

дэвсгэрийг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Байгаль хамгаалагчийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлж давхардлыг арилгах зорилгоор сумын нутаг дэвсгэрийг байгаль хамгаалагч нарт хэсэгчлэн хариуцуулсугай.

2.Байгаль хамгаалагч Н.Бямбажинд Нарангийн энгэр, Хавчиг, Жаргалантын ус, Мухар далай, Мэргэн, Асгат, Хөндлөн, Хөлгийн өвөр, Долоон хайлааст, Хойд булаг, Шувуут, Дулааны энгэр, Хонгор морьт, Бага хөшөөт, Их хөшөөт зэрэг газрын 23,000 га, А.Нарандэлгэрт Бүдүүн хуст, Илжгэн, Урт, Бааст, Арцатын даваа, Цагаан хөтөл, Аргуун, Урд булаг, Дарист, Онгоцот, Согоот, Цагаан хуст, Тугалч, Панзын далиу, Өндөр дэв, Урт сайр, Зэрэглээ, Богино сайр, Арцатын ар, Оюут уул, Хөндлөн намаг,  Хөөвөр, Шар жалга, Баруун булаг, Зүүн булаг зэрэг газрын 36,000 га талбайг тус тус хариуцуулсугай.

3.Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг байгаль хамгаалагч нарт үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч (М.Гантөмөр)-т даалгасугай.

5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2019 оны А/60 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                 Л.УЧРАЛ

 

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх