
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2026.01.06 Дугаар:А/05 Жаргалант
Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай
Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь заалт, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дах заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь:
1.Ойн санг гэрээгээр эзэмших хүсэлт гаргасан: С.Амгаланбаатар ахлагчтай “Баян булаг” нөхөрлөлд Хойд булгийн 591 га талбайг, Г.Цэрэнсүрэн ахлагчтай “Урт нүүр” нөхөрлөлд Уртын эхний 1021 га талбайг, Д.Батчулуун ахлагчтай “Элсэн нүүр” нөхөрлөлд Арцат, Баастын 998 га талбайг, Д.Батмөнх ахлагчтай “Ногоон-Уул” нөхөрлөлд Хонгор морьтын 215 га талбайг, М.Балжинням ахлагчтай “ГАБИЛИН” нөхөрлөлд Цагаан хустын эхний 243 га талбайг, Д.Батдэлгэр ахлагчтай “Мөнх булаг” нөхөрлөлд Урд булгийн 937 га талбайг, Н.Ганчимэг ахлагчтай “Баруун хайрхан” нөхөрлөлд Баруун булгийн 476 га талбайг, С.Балжинням ахлагчтай “Шувуут” нөхөрлөлд Шувуутын эхний 713 га талбайг, Д.Мөрөн ахлагчтай “Залаат” нөхөрлөлд Согоотын аманд 1250 га талбайг 5 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсүгэй.
2.Нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаанд нь заавар зөвлөгөө өгч ажиллахыг Байгаль хамгаалагч (А.Нарандэлгэр), (Н.Бямбажин)-д хариуцуулсугай.
3.Гэрээгээр хариуцан эзэмшиж байгаа нутаг дэвсгэртээ холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж ажиллахыг нөхөрлөлийн ахлагч нарт даалгасугай.
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2017 оны 05 сарын 09-ны А/75 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх