Захирамж


                                                                                                      

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025.12.16                     А/532                             Жаргалант 

                                                                                                            Хөрөнгө гаргах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралт “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.4 дахь заалт, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 03/13 дугаар тогтоол, сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Жаргалант сумын 2025 оны төсөв батлах тухай” 02/31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                      

          1. Цас их хэмжээгээр орж сумын малчин өрхүүд цасанд боогдсон талаар иргэдээс ирсэн хүсэлт, мөн 2025 оны жилийн эцсийн мал тооллогын ажил  явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул цас түрж тухайн айл өрхүүдэд очих зам гаргах болон бусад болзошгүй арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө гаргасугай.

2. Тус арга хэмжээнд шаардлагатай 10,500,000.0 (арван сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг нягтлан бодогч   (Н.Мядагмаа)-д үүрэг болгосугай.

3. Тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д үүрэг болгосугай.

 

 

                            ЗАСАГ ДАРГА                           Л.УЧРАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх