
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025.12.16 Дугаар: А/536 Жаргалант
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 зүйлийн 16.5.5 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжит VI хуралдааны 03/40 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит II хуралдаанаас “Жаргалант сумын 2025 оны тодотгосон төсөв батлах тухай” 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийх, халаалт холбох ажлын зохиогчийн хяналтын зардалд шаардагдах 666,750.00 (Зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун тавь) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 2.1.14 дэх зардлаас гаргахыг Нягтлан бодогч (С.Анхзул)-д зөвшөөрсүгэй.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх