.png)
2026.01.12 А/10 Жаргалант
Жендерийн салбар хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийн зорилтод хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөнд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар тусгагдсан бодлого, Жендерийн үндэсний хороо, салбар хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Жендерийн салбар хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр сум орон нутгийн хэмжээнд төлөвлөгөө гарган боловсруулж хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Жендерийн салбар хорооны даргад даалгасугай.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх