ЖАРГАЛАНТ СУМЫН 2025 ОНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2025.12.04 Жаргалант
|
№ |
ТЕЗ-ийн үр дүн |
Хөтөлбөрийн үр дүн |
Бодлогын үндэслэл |
Төсөл, арга хэмжээ |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Үр дүнгийн үзүүлэлт |
Санхүүжилт |
Хэрэгжилт |
Үнэлгээ |
|||
|
Суурь он |
Суурь түвшин |
Зорилтот түвшин (2025 он) |
Санхүүжилт сая.төг |
Санхүүжилтийн эх үүсвэрийн ангилал |
|||||||||
|
НЭГ.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО |
|||||||||||||
|
Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан |
|||||||||||||
|
|
1.1.Гэр бүлийн гишүүд болон хүн амын бүлгүүдийн нийгмийн оролцоог хангана.
|
1.1.1.Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. |
АТЖҮЧ 3.3.2, СЗДҮАХ 1.1.1.1 |
1.1.1.1.“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах
|
Хамрагдсан иргэд |
Тоо |
2024 |
135 |
150 |
5.0 |
ОНТ |
Гэр бүлийн гишүүдийн харилцааг сайжруулах, хамтдаа цагийг бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 05 дугаар сард “Бүх хайраа гэр бүлдээ” гэр бүлийн өдөрлөгийг Эгшиглэн соёлын төв, Хэмнэл соёлын төв, Хүүхэд залуучуудын театр, Музей, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар, сумын Соёл мэдээллийн төв хамтран зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр - Хүүхдүүдийн циркийн үзүүлбэр; - Музей үзэх өртөө-47 хүүхэд, асран хамгаалагч; - Явуулын номын сан-18 хүүхэд; - Гайхамшигт бяцхан хүмүүс-21 хүүхэд; - Open mic-29 хүүхэд; - Би бүжье өртөө-51 хүүхэд; - Зураг бол түүх өртөө-16 хүүхэд; - Хүүхэд хамгааллын үйлчилгээ-7 хүүхэд, 11 эцэг эх асран хамгаалагч; - Сэтгэл зүйн явуулын үйлчилгээ-32 хүүхэд, 17 эцэг эх асран хамгаалагчид үйлчилгээ авч үйл ажиллагаанд хамрагдсан байна. Гэр бүлийн гишүүдийн дунд 6 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж 86 хүүхэд, 52 эцэг эх, асран хамгаалагч нар оролцсон байна. “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг зохион байгуулахад 5,0 сая төгрөгийг зарцуулсан. Нийт 221 хүүхэд, 28 эцэг эх, асран хамгаалагч хамрагдан, гэр бүлийн гишүүдийн харилцааг сайжруулах, хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаанд амжилттай оролцлоо. |
100 |
|
|
1.1.2.Хамтарсан баг болон эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулна. |
АТЖҮЧ 3.3.2, СЗДҮАХ 1.1.1.1 |
1.1.2.1.Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх |
Шийдвэрлэлтийн хувь |
Тоо |
2024
|
85 |
90 |
5.0 |
ОНТ |
2025 оны 11 дүгээр сарын байдлаар Жаргалант сумын хамтарсан баг нь 16 удаагийн хурлаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, хүүхэд хамгаалал, хүүхэд, гэр бүлд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, 108 утасны дуудлага мэдээлэл, нийгмийн дэмжлэг шаардлагатай гэр бүлд туслалцаа үзүүлэх асуудлыг тус тус авч хэлэлцсэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу хамтарсан баг нөхцөл байдлын болон хүүхдийн эрсдэлийн үнэлгээг хийж 4 зөрчил нээн хариу арга хэмжээг авч ажилласан. -Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт нөлөөллийн ажлыг 2 удаа зохион байгуулж 241 эцэг эх асран хамгаалагч хамрагдсан. -Сумын Цагдаагийн хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн багштай хамтран эргүүл шалгалтын ажлыг 3 удаа зохион байгуулж зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг авч ажилласан. -Архины хамааралтай 2 өрхийн 5 хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхийг түр зогсоож хяналтад авч ажиллаж байна. -Архины хамааралтай 1 иргэнийг сэтгэц наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж сургалтад хамруулсан. -Бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээнд 32 хүүхэд, 17 эцэг эх асран хамгаалагчид хамрагдсан. -Нийгмийн туслалцаа дэмжлэг шаардлагатай 15 хүүхэд, 8 гэр бүлд хоол хүнс, улирлын хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад зардалд 4,0 сая төгрөг зарцуулагдсан байна. -Орхон аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх 2 удаагийн сургалтад хамрагдсан байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд Жаргалант суманд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалал үйлчилгээний чанар нэмэгдэж, хамтарсан багийн чадавх, оролцоо сайжирч, нийт 400 гаруй иргэн, хүүхэд, гэр бүлд хүрч ажиллалаа. |
100 |
|
|
|
АТЖҮЧ 3.3.2, СЗДҮАХ 1.1.1.1 |
1.1.2.2.Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх |
Сургалт уулзалтад хамруулсан эцэг эх |
Тоо |
2024 |
150 |
200 |
- |
ОНТ |
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 4 удаа сумын нэгдсэн цахим хаяг болон багийн цахим хаягаар зөвлөмжийг 6 удаа хүргэн ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлт нөхцөлд байгаа нийт 12 өрхийн 21 хүүхдэд гэрийн эргэлтийн ажлыг зохион байгуулан, нөхцөл байдлыг хянан ажиллалаа. Мөн сумын нутаг дэвсгэрт цагдаагийн хэсэгтэй хамтран 6 удаагийн эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Хүүхэд хамгааллын зардлаас 500 мянган төгрөгийг шатахуун болон хүнсний дэмжлэгт зарцуулсан “Надад хэлэх үг байна” хүүхдийн чуулганыг 2025 оны 02 дугаар сард зохион байгууллаа. Чуулганд 6-12 дугаар ангийн 50 хүүхдийн төлөөлөл оролцож, “Үе тэнгийн дээрэлхэлд”, “Унаач хүүхдийн эрх”, “Электрон тамхи хор уршиг” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. “Уралдаанч хүүхэд-аюулгүй байдал” зөвлөгөөнийг 2025 оны 03 дугаар сард зохион байгуулагдаж, сумаас 20 хүүхэд, 10 уяач оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, зөвлөгөө өгч, хяналт тавьж ажилласан. Суманд зохион байгуулагдсан 2 удаагийн хурдан морины уралдаанд хяналт тавьж уралдаанч хүүхдийг хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, даатгалд хамруулан хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажилласан. Гэр бүлийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хүүхэд хамгааллын тухай хууль”, Хүүхэд хамгааллын бодлогын талаар мэдээлэл өгөх “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгуулж 129 иргэн хамрагдсан. Мөн сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг нь “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгийн хүрээнд сургалтыг зохион байгуулж нийт 121 эцэг эх, асран хамгаалагч оролцсон. Өдөрлөгийн хүрээнд сэтгэл заслын үйлчилгээг 6 иргэн, эрүүл мэндийн үйлчилгээг 6 иргэн, нийгмийн халамжийн үйлчилгээг 2 иргэнд үзүүлсэн. Өдөрлөгт эцэг эх, асран хамгаалагчид идэвхтэй хамрагдсанаар гэр бүлийн эерэг харилцаа, оролцоо, хандлага сайжирч, хүүхдийн үйл ажиллагаанд оролцох түвшин 75 хувиар нэмэгдсэн нь хүүхэд хамгааллын тогтолцоонд эерэг нөлөө үзүүлэв. |
100 |
||
|
|
1.1.3.Бүх нийтийн жендерийн боловсролыг дээшлүүлэх жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчилнө. |
АТЖҮЧ 3.3.2, СЗДҮАХ 1.1.1.4 |
1.1.3.1.Жендерийн хэвшмэл ойлголтыг иргэдэд сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулах |
Хамтран ажилласан төрийн бус байгууллага |
Тоо |
2024 |
- |
1 |
- |
ОНТ |
Орхон аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран 2025 оны 04 дүгээр сард төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, төрийн албан хаагчид болон иргэдэд зориулсан “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт 2 үе шаттай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 39 албан хаагч, 77 иргэн хамрагдаж хүний эрхийн асуудлын талаар мэдээлэлтэй болсон. Сургалтын өмнө болон дараах богино асуумжаар хүний эрхийн үндсэн ойлголтыг зөвөөр тодорхойлох чадвар 46 хувиас 81 хувь, Ялгаварлан гадуурхалтын хэлбэрүүдийг таних чадвар 38 хувиас 79 хувь, жендерийн хэвшмэл ойлголтыг зөв гэж үзэх хандлага сургалтын дараа 28 хувиар буурсан. Хүний эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг хаана, хэрхэн хүргүүлэх талаар мэдлэгтэй болсон оролцогчдын хувь 52 хувиас 87 хувь болж өссөн дүн гарсан. |
100 |
|
|
|
1.1.4.Залуучуудын хөгжлийг дэмжиж ажиллана. |
АТЖҮЧ 2.3.4, СЗДҮАХ 1.1.1.3
|
1.1.4.1.Залуучуудын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлыг эрчимжүүлэх |
Зохион байгуулсан үйл ажиллагаа |
Тоо |
2024 |
1 |
2 |
- |
ОНТ |
Сумын залуучуудын салбар зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймагт зохион байгуулагдсан “Залуучуудын хөгжил-оролцоо, өөрчлөлт” чуулганд сумын 17 залуучууд оролцож, санал хүсэлтээ хүргүүлсэн байна. Мөн Засаг даргын нөөц сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын газартай хамтран “Байгальд ээлтэй залуучуудын чуулган” уулзалтыг зохион байгуулж, аймаг, сумын нийт 80 залуучууд оролцлоо. Ахлах ангийн 58 сурагчдад “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулсан. Залуучуудын салбар зөвлөлөөс санаачлан Жаргалант багийн хөгжлийн бэрхшээлтэй өндөр настанд тусалж түлээний модыг бэлтгэн өгч сайн дурын ажлыг зохион байгуулсан. "Ирээдүйн манлайлагч" сумын Засаг даргын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан, зорилтод гэр бүлийн хүүхэд, сурлага, урлаг, спорт болон бусад төрлийн уралдаан тэмцээнд амжилт гарган шалгуур үзүүлэлтийг хангасан нийт 17 оюутанд 41,0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олголоо. Үүний үр дүнд суралцах идэвх, урам зориг нэмэгдэж, боловсрол эзэмших бололцоог тэгш хүртээмжтэйгээр ханган, орон нутгийн ирээдүйн хүний нөөцийг чадавхжуулахад чухал хувь нэмэр оруулах алхам болсон. Эдгээр ажлын үр дүнд нийт 170 гаруй залуус, өсвөр үеийнхэн хамрагдаж, залуучуудын оролцоо, сурч боловсрох хөгжих нөхцөл бүрдэж нийгмийн хариуцлага нэмэгдсэн. |
100 |
|
|
|
1.1.5.Ахмад настанд зориулсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулна. |
СЗДҮАХ 1.1.1.2 |
1.1.5.1.Ахмад, залуучуудын ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах |
Ажлын гүйцэтгэлээр |
Хувь |
2024 |
30% |
100% |
20,0 |
ОНТ |
Жаргалант сумын “Ахмадын хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 19,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ахмад, залуучуудын ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах” ажлыг Ти Би Си капитал ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд явган зам 59,7 м.кв, бетон 1,57 метр урттай явган хүний шат, 4 нарны зайн гэрэлтүүлэг, 4 түшлэгтэй сандал, хашаа, 2 сүүдрэвч засварлах зэрэг тохижилтын ажил хийгдсэн. Энэхүү тохижилтын үр дүнд ахмад настан, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, ая тухтай орчинд амрах нөхцөл бүрдсэн. |
100 |
|
|
|
СЗДҮАХ 1.1.1.2 |
1.1.5.2.Ахмад настны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх |
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь |
хувь |
- |
- |
100 |
41,6 |
ОНТ |
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/26 дугаар тогтоолоор "Ахмадын хөгжил" хөтөлбөр батлагдсан. 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 4 үндсэн зорилт, 8 зүйл заалт, 12 ажил хэрэгжүүлэхээр 41,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Хэрэгжилт 86,6 хувьтай. Хөтөлбөрийн хүрээнд 6,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын байгууллагад ухаалаг самбар суурилуулсан. Үүний үр дүнд ахмадуудад зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг илүү хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх боломж бүрдсэн. Ахмад настнуудын дунд спортын олон төрөлт тэмцээн, уралдааныг 2 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 121 ахмад хамрагдсан. Сар шинийн баяр, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, нийгмийн халамж, дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Уг арга хэмжээнүүдийн үр дүнд ахмадын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэж, ахмадуудад чиглэсэн сургалт, мэдээллийн чанар, хүртээмж сайжирсан бөгөөд ахмад настнуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж, тэдний нийгмийн оролцоог дэмжих суурь бэхэжсэн. Хөрөнгө оруулалтын зардлаас ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн урамшуулалд 16,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үр дүнд ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн үүрэг хариуцлага нэмэгдэн, ахмадуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аливаа арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмэр болсон. |
86,6 |
||
|
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж |
|||||||||||||
|
|
1.2.Орон нутгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшинг бууруулна. |
1.2.1.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийн чадавх дээшилж, тогтвортой, өрсөлдөх чадвартай ажлын байрны хүрээ өргөжсөн байна. |
СЗДҮАХ 1.2.1.1 |
1.2.1.1.Задгай худалдаа үйлчилгээний цэг байгуулах (Цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ) |
Ажлын гүйцэтгэлээр |
Хувь |
2024 |
- |
100 |
40,0 |
ЗДХОЗ |
Тус сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Задгай худалдаа үйлчилгээний цэг байгуулах” ажлыг Очиртон ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Энэхүү цэг байгуулагдсанаар цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг худалдаалах боломжтой орчин бүрдэж, худалдаа, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих нөхцөл хангагдаж байна. |
100 |
|
|
1.2.1.2. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажлын байр нэмэгдүүлэх |
Зээл олгосон хоршоо/ажлын байр |
Тоо |
2024 |
1/32 |
2/40
(өссөн дүнгээр 8 ажлын байр бий болно) |
- |
ХХС |
2025 онд Жаргалант сумын Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт "Үлэмж төгс төгөлдөр" хоршооны төсөл шалгаран, мах, сүүний хөргүүрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр 100,0 сая төгрөгийн зээлд хамрагдсан. Үүнд: Махны хөргүүрийн /3*6 хэмжээтэй/ байр барьсан бөгөөд оёдлын цех /4*6 хэмжээтэй/, сүү, цагаан идээний хөргүүрийн барилгын ажлуудыг эхлүүлээд байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр малчид болон малчдын хоршооны гишүүд өөрийн бэлтгэж нядалсан мах болон дайвар бүтээгдэхүүнийг зах зээлээс ойр нийлүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улирал тутам мал эмнэлгийн лабораторийн байгууллагын шинжилгээнд хамруулж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, эрүүл хүнсээр хангагдах зэрэг бүрэн боломжууд бүрдсэн. Тайлант онд нийт 3 хоршооны 18 гишүүн малчид 7,6 тонн мах бэлтгэн зориулалтын хөргүүрт хадгалан борлуулалтаа хийсэн байна. Төслийн хэрэгжилтийн үр дүнд шинээр 18 ажлын байр бий болж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах, хоршооны хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулсан. 2025 онд нийт 8 зээлдэгчийн 269,3 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Сангийн үлдэгдэл 21,9 сая төгрөг байна. “Хоршоог хөгжүүлэх сан”-ийн төсөлд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл нь улирал тутам эргэлзээтэй зээлийн ангилалд байгаа 2 зээлдэгчдэд зээл төлөлтөө барагдуулах тухай сумын Засаг даргын хугацаатай албан мэдэгдэх хуудас өгч баталгаажуулан, төлөх хугацааг тогтоосноор хэвийн төлөлтийн хуваарьт оруулсан. |
100 |
|||
|
|
СЗДҮАХ 1.2.1.3 |
1.2.1.3.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжид суурилсан ажиллах хүчнийг бэлтгэх богино болон урт хугацааны сургалтад хамруулах |
Мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэд
|
Тоо |
2024 |
10 |
12
(2 иргэнээр өсгөнө) |
- |
ХЭДС |
Хүн ам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан танхимын мэргэжил олгох сургалтад ойн аж ахуй мэргэжлээр 1 иргэн, мэргэжлийн ур чадвар олгох тогооч болон гоо сайхны сургалтад 2 иргэн тус тус хамрагдан хөдөлмөр эрхлэх боломж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдлээ. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 1.2.1.4 |
1.2.1.4.Өрхийн үйлдвэр эрхлэгчдийг санхүүгийн дэмжлэг хөнгөлөлттэй зээлд хамруулах |
Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд |
Тоо
|
2024 |
11 |
12 /1-ээр нэмэгдүүлнэ/ |
- |
ХЭДС |
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр арга хэмжээний хүрээнд Ажлын байрыг нэмэгдүүлэх эргэн төлөгдөх нөхцөлтэй хүүгүй, 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгт Улаантолгой багийн 1 иргэн хүнсний ногоо хадгалах зоорь барихаар, Жаргалант багийн 1 иргэн Баян-Өндөр суманд кофе шоф байгуулахаар тус бүр 10,0 (арван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 50 хувийн эргэн төлөлттэй 36 сарын санхүүгийн дэмжлэгт Дулаан-Уул багийн 1 иргэн сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 10,0 (арван сая) төгрөгийн санхүүжилт тус тус авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд нийт 3 иргэн 30,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 1.2.1.1, 1.2.1.5
|
1.2.1.5.Шинээр бий болсон болон байнгын ажлын байрны сул орон тооны мэдээллийг ажил олгогчоос авч иргэдийг зуучлан холбож ажилтай орлоготой болгох |
Түр болон байнгын ажлын байранд зуучлагдсан иргэд /өссөн дүнгээр/ |
Тоо
|
2024 |
107 |
117 /Байнгын ажлын байр 1-ээр нэмэгдүүлнэ/. |
- |
ХЭДС |
Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас байнгын болон сул орон тооны мэдээллийг тогтмол авч, 28 иргэнийг байнгын ажлын байранд холбон зуучилж тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүллээ. Мөн түр ажлын байранд 120 гаруй иргэн хамрагдаж, богино хугацаанд ажлын туршлага олж, хөдөлмөрийн орчинд дасан зохицох ур чадвараа нэмэгдүүлсэн байна. Батлан хамгаалахын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж тус сургуулийн 60 сонсогч 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ургац хураалтын ажилд ажилласан. Мөн ажил олоход хүндрэлтэй болон бүртгэлтэй ажилгүй 5 иргэнд хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийж, хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, мэргэжил чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 1.2.1.6 |
1.2.1.6.Зорилтот бүлгийн иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний, ахмад настны тухай хууль болон холбогдох бусад хууль журмын дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг шуурхай үр дүнтэй үзүүлэх |
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд |
Тоо |
2024 |
Тэтгэвэр 70 тэтгэмж -627 Хөнгөлөлт тусламж 418 |
Тэтгэвэр 75 Тэтгэмж 630 Тусламж 420 |
- |
Нийгмийн халамжийн сан. |
2025 оны жилийн эцсийн байдлаар тус сумын иргэдэд нийгмийн халамжийн 10 багц үйлчилгээг 1677 иргэнд хүргэн ажиллаж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр: Нийт 72 иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Үүнд:
Асаргааны тэтгэмж: Нийт 76 иргэн асаргааны тэтгэмж авч байна. Үүнд:
Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаа: Сумын Амьжиргааг дэмжих зөвлөл 2025 онд нийт 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
Онцгой тохиолдлын тэтгэмжид гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй болсон 2 иргэний асуудлыг шийдвэрлэн тус бүр буцалтгүй 2,0 сая төгрөгийн тусламж олгосон. Онцгой тэтгэмж:
Алдарт эхийн одон:
Насны хишиг:
Ахмад настанд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт:
Хүүхдийн мөнгөн тэтгэмж: Нийгмийн халамжийн нэгдсэн системд бүртгэлтэй 0–18 насны 1077 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа бөгөөд 2025 онд шинээр 48 хүүхэд бүртгэгдсэн байна. |
100 |
||
|
Эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг |
|||||||||||||
|
|
1.3.Нийтийн биеийн тамир, спортоор хичээллэгчдийг дэмжиж, хүн амын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлнэ. |
1.3.1.Спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлнэ. |
СЗДҮАХ 1.3.1.1, 1.3.1.2 |
1.3.1.1.Олон нийтийг хамруулсан спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, секц дугуйланг дэмжих |
Зохион байгуулсан биеийн тамир, спортын арга хэмжээ |
тоо |
2024 |
2 |
3 |
80,0 |
ЗДХОЗ |
2025 онд олон нийтийг хамарсан 7 удаагийн тэмцээн, уралдааныг зохион байгуулан, нийт 1646 иргэн идэвхтэй оролцож, иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хамтын оролцоо, спортын идэвхийг нэмэгдүүлсэн. Үүнд: Сар шинийн баярын “Үндэсний бөхийн барилдаан”-д 48, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Гар бөмбөгийн тэмцээн”-д 49, Монгол цэргийн өдөрт зориулсан “4 төрөлт спортын тэмцээн”-д 136, Жаргалантын хавар-2025” олон төрөлт спортын тэмцээнд 680, Орхон аймгийн аварга шалгаруулах “Софт-волейболын тэмцээн”-д 44, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 52, Алтан-намар-2025 үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан 8 төрөлт тэмцээнд 637, давхардсан тоогоор 1646 иргэн оролцсон байна. Тус арга хэмжээнүүдэд нийт 145,5 сая төгрөгийг зарцуулсан байна. 2024-2025 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 7, Соёл мэдээллийн төвд 2, Спорт зааланд 2 дугуйлан, нийт 11 дугуйлан секцэд хичээллэж, давхардсан тоогоор 351 суралцагч хамрагдсан нь нийт сурагчдын 74,4 хувийг эзэлж байна. Спортын материаллаг баазыг бэхжүүлэх хүрээнд спорт заал болон Ахмад, залуучуудын ордонд зориулалтын гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний цохиур, дартс зэрэг спортын хэрэгслүүдийг 3,3 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлж спорт заалаар үйлчлүүлдэг иргэд спортын зориулалтын хэрэгслээр хангагдаж, эрүүл чийрэг амьдралын хэв маягийг дэмжих нөхцөл сайжирсан байна. |
100 |
|
|
СЗДҮАХ 1.3.1.3 |
1.3.1.2.Өвлийн спортыг дэмжиж мөсөн талбай бий болгож, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах |
Мөсөн талбай/хэрэглэгдэхүүн |
тоо |
- |
- |
1/20 |
70,0 |
ЗДХОЗ |
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортыг дэмжих зорилгоор гадаа зориулалтын хоккейн талбайн стандартын хашлага, том хүний тэшүүр 40 ширхэг, хүүхдийн тэшүүр 50 ширхгийг тус тус нийлүүлэгдсэн бөгөөд Соёл, мэдээллийн төвийн гадна талбайд 2025 оны 1 дүгээр улиралд мөсөн тэшүүрийн талбай засаж, өдөрт дунджаар 35-40 хүүхэд тогтмол үйлчлүүлэн чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлсэн. Мөн 30,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цана худалдан авах, мөсөн талбайд хувцас солих өрөө тохижуулах зэрэг ажил хийгдэж байна. |
100 |
||
|
Тэгш хүртээмжтэй чанартай боловсрол |
|||||||||||||
|
|
1.4.Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. |
1.4.1.Суралцах таатай орчин, бүрдэж, хүүхдийн хөгжил хангагдана. |
СЗДҮАХ 1.4.1.1 |
1.4.1.1.“Боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх |
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь |
Хувь |
2024 |
97.5 |
100 |
441,7 |
ОНХС |
Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/25 дугаар тогтоолоор “Боловсрол” хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 3 үндсэн зорилт, 13 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нийт 441,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдсөн. Гүйцэтгэл 100 хувийн биелэлттэй байна. Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Дотуур байрны сурагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 19,7 сая төгрөгийн өртөг бүхий хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг нийлүүлсэн. Дотуур байранд 71 хүүхэд амьдарч байгаа бөгөөд эсгийн гудас, гудасны углаа, цагаан хэрэглэл тус бүр 80 ширхэг нийлүүлэгдэж, хүүхдүүдийн тав тухтай байдал, амьдрах орчин нөхцөл сайжирсан. Цэцэрлэгт 23,9 төгрөгийн хөрөнгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ор, 30 ширхэг ширээ, 150 ширхэг сандал, А3 принтер 1 ширхэг нийлүүлэгдэж сургалт үйл ажиллагаанд ашиглаж байна. “Бага ангийн хүүхэд хөгжлийн төв”-ийн засварын ажлыг 19,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж бага ангийн багш, суралцагчдын хичээлийн бус цагаар ажиллах, суралцах таатай орчин бүрдсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хогшлоор хангагдаж, багш, сурагчдын суралцах болон ажиллах орчин, нөхцөл сайжирч байна. |
100 |
|
|
1.4.1.2.ЕБС-ийн инженерийн босоо хэвтээ шугам солих |
Ажлын гүйцэтгэлээр |
Хувь |
- |
- |
100 |
350,0 |
ОНХС |
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
0 |
|||
|
|
1.4.1.3.Мэдээлэл зүйн танхимд их засвар хийх, тоног төхөөрөмжөөр хангах |
Ажлын гүйцэтгэлээр |
Хувь |
- |
- |
100 |
115,8 |
ОНХС |
Боловсрол хөтөлбөрийн хүрээнд тус сумын Орон нутгийн хөгжлийн 74,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мэдээлэл зүйн танхимд их засвар хийх” ажлыг Очиртон ХХК гүйцэтгэсэн. Мөн 41,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмжийг Би Си Ти ХХК нийлүүлсэн. Уг ажлын үр дүнд мэдээлэл зүйн танхим орчин үеийн шаардлага хангасан, ашиглахад тохиромжтой, дэвшилтэт техник хэрэгслээр хангагдсанаар сурагчид, багш нар сургалт, судалгаа, мэдээллийн технологийн үйл ажиллагаагаа илүү үр бүтээлтэй явуулах нөхцөл бүрдлээ. |
100 |
|||
|
|
1.4.1.4.Цэцэрлэгийн бохирын шугам солих, урсгал засвар хийх |
Ажлын гүйцэтгэлээр |
Хувь |
- |
- |
100 |
187,2 |
ОНХС |
Боловсрол хөтөлбөрийн хүрээнд тус сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 187,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цэцэрлэгийн бохирын шугам солих, урсгал засвар хийх” ажлыг Тааффейт ХХК гүйцэтгэсэн. Уг ажил хийгдсэнээр цэцэрлэгийн бохир усны систем сайжирч, эрүүл ахуйн нөхцөл бүрдэн хүүхэд багачуудад тохиромжтой, аюулгүй орчин бий болсон. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах юм. |
100 |
|||
|
|
СЗДҮАХ 1.4.1.2 |
1.4.1.5.ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Мэргэжилээ хэрхэн сонгох вэ?” арга хэмжээг зохион байгуулах |
Арга хэмжээнд хамрагдах сурагчдын хувь |
Хувь |
2024 |
100 |
100 |
10,0 |
ЗДХОЗ |
Төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын ач холбогдлыг ойлгуулах, өөрийн сонирхол, авьяас, чадварт тулгуурлан зөв чиг баримжаа авахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж их эмч, сувилагч, автын инженер, барилгачин, гагнуурчин, тогооч зэрэг мэргэжлийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 11, 12 дугаар ангийн нийт 58 сурагч хамрагдан мэргэжлээ зөв сонгох мэдлэг, ойлголт нэмэгдэж, цаашдын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжаагаа тодорхойлох боломжтой болсон. Тус арга хэмжээнд хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн зардлаас 10,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. |
100 |
||
|
|
1.4.1.6.“Design skool” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх |
Сургалтад хамрагдсан хүүхдийн тоо |
Тоо |
2024 |
20 |
40 |
20.0 |
ЗДХОЗ |
Боловсрол хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ “DESIGN SKOOL” сургалтын байгууллагатай хамтран 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “DIGITAL ART, INTERIOR DESIGN” чиглэлээр логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой сургалтад 2024-2025 оны хичээлийн жилд нийт 20 сурагч хамрагдаж амжилттай төгссөн. Төгсөлтийн арга хэмжээний үеэр сурагчид 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээлүүдээ сум, орон нутгийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд энэхүү сургалтаар дамжуулан өөрсдийн авьяас чадвараа нээж, цаашид энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд хөгжих хүсэл эрмэлзэлтэй болж байгаагаа илэрхийлсэн нь уг хөтөлбөрийн үр өгөөжийг харуулж байна. Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, ур чадвар хөгжихийн зэрэгцээ мэдээллийн технологид суурилсан шинэ хандлагыг боловсролын орчинд амжилттай нутагшуулж чадлаа. |
100 |
|||
|
|
1.4.1.7.Дотуур байрнаас ЕБС-ийн үүд хүртэл явган зам хийх |
Ажлын гүйцэтгэлээр |
Хувь |
- |
- |
100 |
45.0 |
ОНХС |
Орон нутгийн хөгжлийн сангийн 44,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Дотуур байрнаас ЕБС-ийн үүд хүртэлх явган зам хийх” ажлыг “Эрхэт бүтээл констракшн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Уг зам ашиглалтад орсноор сурагчид, багш, ажилчид аюулгүй, тав тухтай орчинд зорчих боломж бүрдэж, сургуулийн орчны аюулгүй байдал, тохижилт мэдэгдэхүйц дээшилсэн. |
100 |
|||
|
Эрүүл Монгол хүн |
|||||||||||||
|
|
1.5.Сумын хэмжээнд хүн амын дундах өвчлөл, нас баралт буурсан байна. |
1.5.1.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавх бэхжиж, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулсан байна. |
СЗДҮАХ 1.5.1.2 |
1.5.1.1.”Эрүүл Жаргалантчууд” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх |
Хэрэгжилтийн хувь |
Хувь |
2024 |
91.6 |
100 |
61.5 |
ОНХС |
Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/24 дүгээр тогтоолоор “Эрүүл-Жаргалантчууд” хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд 4 үндсэн зорилт, 12 үйл ажиллагаанд 61,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Гүйцэтгэл 91,3 хувьтай. Дараах ажлууд хийгдсэн байна. Лабораторийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд 19,5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлж, иммунологийн аппарат, холестерины хэмжигч, цусны болон биохимийн урвалж зэргээр хангагдаж иргэдэд үзүүлэх лабораторийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай, оношилгооны түвшинд үзүүлэх боломж бүрдээд байна.Тайлант онд нийт 830 иргэнд оношилгоо, шинжилгээ хийж үйлчилсэн байна. Мөн 16,0 сая төгрөгөөр Поток, хэт авиан эмчилгээний аппарат, искра-1 аппарат, өвдөгний үений, нүдний толгой, хэвлийн хэсэгчилсэн эмчилгээнд ашиглах аппарат, тоног төхөөрөмж нийлэгдэж физик эмчилгээний үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, төрөлжсөн эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Энэ нь ялангуяа ахмад настан, хөдөлгөөн хязгаарлагдмал иргэдэд эмчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна. Сэргээн засах тусламж 199 хүнд 2-оос дээш төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 18,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулсан, хүүхдийн үзлэгт зориулсан тусгай өрөө тасалгааг тохижуулж 0–18 насны хүүхдэд зориулсан эрт илрүүлэг, үзлэгийг зориулалтын тав тухтай орчинд хийх боломж бүрдсэн. Мөн нярай хүүхдийн амин үзүүлэлтийг хянах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан нь үзлэг, оношилгооны чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү үр дүнтэй, хүртээмжтэй болох нөхцөлийг бүрдүүлж байна. Давхардсан тоогоор 871 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, дархлаажуулалтанд хамруулсан байна. |
91,3 |
|
|
АТЖҮЧ 2.2.2, СЗДҮАХ 1.5.1.1 |
1.5.1.2.Иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах. |
Үзлэгт хамрагдсан иргэд |
Хувь |
2024 |
36.3 |
41 |
15,5 |
ОНТ |
Иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна. Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын дагуу эрт илрүүлэг үзлэг зохион байгуулагдаж Жаргалант сумын Ерөнхий боловсролын 1-р ангийн 35 хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг, нүд, шүдний үзлэг тус тус хийж 100 хувь хамруулсан. Нийт хүүхдийн байнгын араа шүднүүдэд хамгаалалтын силант түрхлэг түрхсэн. Зүрхний цахилгаан бичлэгийн хариуг уншуулахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний нарийн мэргэжлийн эмчтэй гэрээ хийж, эмчээс ирсэн хариуны дагуу 2 хүүхдийг зүрхний ЭХО үзлэг хамруулж өөрчлөлт илрүүлээгүй. Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нартай хамтран зорилтот бүлгийн иргэдэд “Хаалганаас хаалганд” сүрьеэ илрүүлэх уушгины рентген шинжилгээтэй эрт илрүүлэг үзлэгийг 2 удаа зохион байгуулж нийт 115 иргэн хамрагдсан. Үзлэгээр уушгины өөрчлөлттэй илэрсэн 6 иргэнд сорил тавьж, цэрний шинжилгээ авч, далд халдвар илрээгүй, цаашид дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө зөвлөмж өгсөн. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээг Сумын Соёл, мэдээллийн төвд зохион байгуулж, дараах 6 төрлийн өртөөг ажиллуулсан. Үүнд: -Зүрх судас, дотрын эмчийн зөвлөгөөний өртөө, -Хоол зүйч, хөдөлгөөн засалчийн зөвлөгөөний өртөө, -Буруу зуршлаас татгалзах өртөө, -Сэтгэл зүйчийн зөвлөгөөний өртөө, -Амны хөндийн эрүүл мэндийн өртөө, -Орчны эрүүл мэндийн мэдээллийн өртөө тус тус үзлэг хийж нийт насанд хүрэгчид 101 хүн, цэцэрлэгийн насны 60 хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн 124 хүүхэд хамрагдсан. Үзлэгээр амьсгалын замын өвчлөл 23, бие бялдрын хөгжлийн саатал 6, таргалалт 2, Д амин дэмийн дутагдал 2, бамбай булчирхайн үрэвсэл 1, анхдагч даралт ихсэлт 2, гастродуоденит 1, артрит 1 тус тус илэрч дараагийн шатлалын эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдах зөвлөгөөг өгсөн. Эрүүл Жаргалантчууд хөтөлбөрийн хүрээнд 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025 оны 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд иргэдэд зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг амжилттай зохион байгуулсан. Нийт 10 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт давхардсан тоогоор 1160 үзлэг, оношилгоо, шинжилгээг хийж, нэн шаардлагатай иргэдийг дараагийн шатлалд илгээж, тусламж үйлчилгээнд хамрагдах зөвлөгөөг өгсөн. "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, сургалт, мэргэжлийн тусламж үйлчилгээнд нийтдээ 1600 гаруй иргэн давхардсан тоогоор хамрагдсан бөгөөд сумын нийт хүн амын 47.9 хувийг бүрэн хамруулсан байна. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 1.5.1.1, АТЖҮЧ 2.2.2, 2.2.5, АХТ 2.2.1.4 |
1.5.1.3.Жирэмсний хяналтыг сайжруулах |
Жирэмсний эхний 3 сард хяналтад орсон эхийн эдлэх хувь |
Хувь |
2024 |
92.1 |
95 |
- |
- |
2025 онд Жаргалант сумын Эрүүл мэндийн төвөөс эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр дараах үр дүнтэй ажил хийгдсэн байна. Үүнд: Эхний 3 сартайд жирэмсний хяналтад хамрагдсан эхчүүд 94,7 хувь, -Жирэмсний хугацаанд 6 ба түүнээс дээш удаа хяналтад хамрагдсан эхчүүд 89,1 хувь -Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй -2 сар хүртэлх хүүхдийн идэвхтэй хяналтын хамралт 95 хувь, -1 хүртэлх насны хүүхдийн идэвхтэй хяналтын хамралт 88,6 хувь, -Нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй. Эдгээр үзүүлэлтүүд нь жирэмсэн эхчүүд болон хүүхдийн анхан шатны тусламж, хяналт, урьдчилан сэргийлэлт, идэвхтэй эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол, чанартай хүргэж байгааг илтгэж байна. Эхийн эндэгдэлгүй, хүүхдийн нас баралт бүртгэгдээгүй нь сумын Эрүүл мэндийн төвийн багийн мэргэжлийн ур чадвар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанарыг харуулж байна. |
94,7 |
||
|
ХОЁР: ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО |
|||||||||||||
|
Дэд бүтэц |
|||||||||||||
|
|
2.1.Дэд бүтцийн хүртээмж, найдвартай ажиллагаа нэмэгдэнэ. |
2.1.1.Сумын хэмжээний эрчим хүч, инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчилнэ. |
СЗДҮАХ 2.1.1.1 |
2.1.1.1.Орон сууцнуудыг хэрэглээний халуун усанд холбох ажлыг үргэлжлүүлэх |
Өрхийн тоо |
Тоо |
2024 |
68 өрх |
192 өрх |
450,0 |
ОНХС |
Жаргалант сумын орон сууцнуудын халуун усны шугамын засварын ажлын зураг төсөв байр тус бүрээр батлагдсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
10 |
|
|
2.1.1.2.Орон сууцнуудын бохирын шугам хоолойг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
1978 оноос хойш шинэчлэл хийгээгүй |
100 |
65,0 |
ОНХС |
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
0 |
|||
|
|
СЗДҮАХ 2.1.1.2 |
2.1.1.3.Улаантолгой багийн зүүн талын үерийн даланг үргэлжлүүлэн хийх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2024 |
- |
100 |
240,4 |
ЗДХОЗ |
100 |
|||
|
|
СЗДҮАХ 2.1.1.3 |
2.1.1.4.Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
хувь |
- |
- |
100 |
3,500.0 |
ОНХС |
Сумын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төсөв батлагдсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
10 |
||
|
|
СЗДҮАХ 2.1.1.4 |
2.1.1.5.Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх /Жаргалант, Улаантолгой баг/ |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
тоо |
2024 |
- |
100 |
80,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх /Жаргалант, Улаантолгой баг/” ажлыг “Анд-Энерги” ХХК гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд: -Жаргалант багт: 9,5 метр өндөр гэрэлтүүлгийн шон 15 ширхэг, LED гэрэлтүүлгийн толгой (50Вт) 12 ширхэг, LED прожектор (150Вт) 2 ширхэг суурилуулсан, -Улаантолгой багт: 4 талт цамхагт гэрэл 2 ширхэг суурилуулсан. Энэхүү ажлын үр дүнд оройн цагаар иргэд аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эд хөрөнгийн хамгаалалт нэмэгдэх зэрэг нийгмийн эерэг үр нөлөө үзүүлж байна. |
100 |
||
|
|
2.1.1.6.Цэвэр усны төв гүний худагны цахилгааны шонг шинэчлэх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
- |
100 |
50,0 |
ЗДХОЗ |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цэвэр усны төв гүний худгийн цахилгааны шонг шинэчлэх” ажлыг Арвилах ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд нийт 5 ширхэг шон, 50 мк бүрээстэй кабель утсаар цахилгаан дамжуулах агаарын шугам, холболтын хайрцаг, хамгаалалтын автоматууд, газардуулгын систем суурилуулагдсан. Энэхүү ажлын үр дүнд цэвэр усны хангамжийн найдвартай ажиллагаа сайжирч, цахилгааны тасалдал болон аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл дээшилсэн байна. |
100 |
|||
|
|
2.1.1.7.Жаргалант багийн Үйлдвэрийн хорооллын айл өрхүүдэд 0,4кв-ын шугам шинээр татах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2024 |
- |
100 |
60,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 48,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн Үйлдвэрийн хорооллын айл өрхүүдэд 0,4кв-ын шугам шинээр татах” ажлыг Арвилах ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд нийт 9 ширхэг цахилгааны шон, 3 ширхэг тулгуур, цахилгаан кабель татах ажил, хяналтын тоолуур, гүйлтийн трансформатор, автоматууд зэрэг хамгаалалтын тоноглолууд суурилуулагдсан бөгөөд айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжирч, цахилгаан хэрэглээний найдвартай байдал дээшилсэн. |
100 |
|||
|
|
2.1.1.8.Улаантолгой багийн чацарганын талбайд тог тавих |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2024 |
- |
100 |
50,0 |
ОНХС |
“Чацарганы талбай руу 0.4кв-н ЦДАШ шинээр татах” ажлын зураг төсөв батлагдсан. Төсөвт өртөг: 50,000,007 төгрөг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
10 |
|||
|
|
2.1.1.9.Жаргалант багийн нийтийн халуун усны байрыг засварлах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
- |
100 |
112,4 |
ОНХС |
Уг засварын үр дүнд халуун усны байрны ашиглалтын нөхцөл сайжирч, иргэд илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэн. |
100 |
|||
|
|
2.1.1.10.Улаантолгой багийн нийтийн халуун усны байрыг засварлах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2020 |
- |
100 |
60,0 |
ОНХС |
Уг засварын үр дүнд халуун усны байрны ашиглалтын нөхцөл сайжирч, иргэд илүү тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэн. Байгууллагын урсгал засвараас тавиур болон 30 ширхэг тавчиг шинэчилсэн. |
100 |
|||
|
|
2.1.1.11.Жаргалант багийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор барилгын фасад хийх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
- |
100 |
866,1 |
ОНХС |
Жаргалант багийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор барилгын фасад хийх ажлын зураг төсөв батлагдсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
10 |
|||
|
|
2.1.1.12.Жаргалант багийн орон сууцны орцыг засварлах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
- |
100 |
239,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 239,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант багийн орон сууцны орцыг засварлах” ажлыг Билэгт төгс гуард ХХК гүйцэтгэсэн бөгөөд нийт 8 байрны 12 орцонд (6, 7, 16, 10, 11, 12, 13, 14-р байр) засвар хийгдсэн. Уг ажил хийгдсэнээр 110 өрхийн 269 оршин суугчид цэвэр, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдсэн. |
100 |
|||
|
|
СЗДҮАХ 2.1.1.6 |
2.1.1.13.Хойд, урд хороололд шилэн кабель татах |
Кабелд холбогдохоор төлөвлөгдсөн өрхийн тоо |
Тоо |
2024 |
62.7 (378 өрх) |
100 (602 өрх) |
70,0 |
ЗДХОЗ |
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
0 |
||
|
|
СЗДҮАХ 2.1.1.7. |
2.1.1.14.Улаантолгой багт асфальтан зам тавих ажлыг үргэлжлүүлэх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2024 |
50 |
100 |
2,498.9 |
ЗДХОЗ |
Тус ажил хийгдсэнээр сумын өнгө үзэмж сайжирч, иргэдийн аюулгүй, таатай зорчих орчин бий болж, багийн дэд бүтэц хөгжих боломж бүрдэж байна. |
100 |
||
|
|
2.1.1.15.Улаантолгой багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг үргэлжлүүлэх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2024 |
70 |
100 |
549,8 |
ОНХС |
Цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор иргэд, ялангуяа хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх таатай орчин бүрдсэн. Мөн оршин суугчдын эрүүл мэндийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна. |
100 |
|||
|
|
2.1.1.16.Жаргалант багт Эрүүл мэндийн төвийн зүүн талаар явган зам хийх |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
- |
100 |
19,3 |
ОНХС |
Орон нутгийн хөгжлийн сангийн 19,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант багт Эрүүл мэндийн төвийн зүүн талаар 80,7 метр явган зам шинээр хийгдсэн. Уг зам хийгдсэнээр иргэд аюулгүй, тав тухтай орчинд алхах боломж бүрдэж, явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, орчны тохижилт, өнгө үзэмж нэмэгдсэн эерэг үр дүн гарсан байна. |
100 |
|||
|
|
2.1.1.17.Саравч барих (Суваргатай толгой, чийрэгжүүлэлтийн талбай, Айргийн хөндий) |
Саравчны тоо |
Хувь |
2024 |
0 |
3 |
90,0 |
ЗДХОЗ |
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 90,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Суваргатай толгой, Чийрэгжүүлэлтийн талбай, Айргийн хөндий гэсэн 3 байршилд саравч барих ажлыг Шинэ зуун Эрдэнэт ХХК болон Мэргэн гүн ХХК-ууд гэрээний дагуу гүйцэтгэсэн. Энэхүү ажлын үр дүнд иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нар, борооны хамгаалалт бүхий тохилог орчин бүрдсэн. Тус саравчнуудыг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэж, арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. |
100 |
|||
|
|
2.1.1.18.Улаантолгой багийн сайжруулсан замыг хэсэгчлэн засварлах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
- |
- |
100 |
80,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 79,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн сайжруулсан замыг хэсэгчлэн засварлах” ажлыг Эрхэм нөхөр ХХК гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд 436,6 метр хоёр мөртэй, 560,6 метр шороон сайжруулсан зам тус тус хийгдсэн. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулдаг байсан замыг хоёр мөрт цементэн зам болгон шинэчилснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирсан. |
100 |
|||
|
|
2.1.1.19.Жаргалант угтах хаалгыг шинэчлэн засварлах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2021 |
- |
100 |
80.0 |
ЗДХОЗ |
Жаргалант сумын угтах хаалгыг шинэчлэн засварлах ажлын зураг төсөв батлагдсан. Төсөвт өртөг: 319,580,479 төгрөг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
10 |
|||
|
|
2.1.1.20.Улаантолгой багийн хүүхдийн тоглоомын талбайг засварлах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2024 |
- |
100 |
50,0 |
ОНХС |
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэсэн заалтын дагуу тус арга хэмжээ түр зогсож хугацаа хүлээгдэж байна. |
0 |
|||
|
Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэл |
|||||||||||||
|
|
2.2.Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангана. |
2.2.1.Хүн амын хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулна. |
СЗДҮАХ 2.2.1.1
|
2.2.1.1.Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хяналт шалгалт зохион байгуулах |
Төлөвлөгөөт хяналт шалгалт |
Тоо |
2024 |
4 |
4 |
- |
- |
Жаргалант сумын Засаг даргын 2025 оны “Хяналт, шалгалт зохион байгуулах тухай” А/61 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 3 удаа хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажлын хүрээнд орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 7 хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт зохион байгуулан ажилласан. Хяналт шалгалт явуулсны үр дүнд хоол, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдал, хангамж, үйлчилгээ сайжирсан. Ямар нэгэн зөрчил гомдол санал ирүүлээгүй болно. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын албаны улсын байцаагчтай хамтран холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах, мөн шинээр худалдагчийн үнэмлэх олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 8 хүнсний дэлгүүрийн төлөөлөл болон шинээр худалдагчийн үнэмлэх авах хүсэлт гаргасан 2 иргэн хамрагдсан бөгөөд оролцогчдод "Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам"-ын 6 дугаар зүйлд заасан "Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг", худалдааны салбарын хууль эрх зүйн зохицуулалт, "Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага" MNS 5021-1:2024 стандартын талаар мэдээлэл авч, ерөнхий ойлголттой болсон. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт сумын хүнсний худалдаа эрхлэгч 10 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 4 иргэн, нийт 14 хүн хамрагдсан. Аймгийн Татварын газартай хамтран “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуульд орсон нэмэлт, өөрчлөлт сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж, 7 аж ахуйн нэгж хамрууллаа. |
100 |
|
|
2.2.2.Газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, газар тариалангийн хүрсэн түвшинг тогтворжуулан хөгжүүлнэ.. |
СЗДҮАХ 2.2.2.1 |
2.2.2.1.Улаантолгой багийн Мухар булангийн ногооны талбайн усалгааны далан барих |
Ажлын гүйцэтгэлийн хувь |
Хувь |
2024 |
- |
100 |
211,6 |
ОНХС |
Жаргалант сумын “Жаргалантын ногоочид” хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 203,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн “Мухар булангийн ногооны талбайд усалгааны далан барих” ажлыг Хулдын бүлээн ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Уг ажил хийгдсэнээр 80 гаруй иргэний 90 га талбайн усалгааны нөхцөл сайжирч ургац нэмэгдэх боломж бүрдсэн. |
100 |
|
|
|
СЗДҮАХ 2.2.2.2 |
2.2.2.2.Ногооны талбайн хашаажуулах /Хар будааны хөндийн ногооны талбай/ |
Хашааны урт, хамрагдах өрх, талбайн хэмжээ |
Км, га |
2024 |
36-р точек, Бөөн бургасны голын арын ногооны талбайн хашаажуулалт 18.6км |
Хашаажуулалтын урт 6км. 20 өрхийн 62 га талбай хамгаалагдана |
210,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 189,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах Хар будааны хөндийн адгийн ногооны талбайг хашаажуулах ажлыг Шинэ зууны Эрдэнэт ХХК гэрээний дагуу гүйцэтгэж, нийт 6100 метр урт хашаажуулалт хийгдсэн. Уг талбай хашаажуулагдсанаар 21 иргэний 33 нэгж талбарын 61,8 га талбайн хөрс, ургац хамгаалагдаж, тариалангийн газрын тогтвортой ашиглалт, ургацын чанар, үр өгөөжийг сайжруулах нөхцөл бүрдсэн байна. |
100 |
||
|
|
2.2.2.3.”Жаргалантын ногоочид хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх |
Хөтөлбөр хэрэгжилтийн хувь |
Хувь |
2024 |
94.5 |
100 |
592,5 |
ОНТ |
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/25 тогтоолоор “Жаргалантын ногоочид” хөтөлбөр батлагдсан. 2025 онд хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт 15 арга хэмжээг төлөвлөж Орон нутгийн хөгжлийн сангийн 592,5 сая төгрөг батлагдсан. Хөтөлбөрийн гүйцэтгэл 96,1 хувь . Хийгдсэн ажлуудаас товч дурдвал: - Хөрс бутлагч 1 ширхэг 14,0 сая төгрөгөөр, төрөл бүрийн үрсэлгээ суулгагч 1 ширхэг 32,0 сая төгрөгөөр, зиг заг борной 3 ширхгийг 2,1 сая төгрөгөөр тус тус Нарлаг ган хүлэмж ХХК, Анжис 1 ширхэг 15,0 сая төгрөгөөр, зай хэмжигч дуран 1 ширхэг 0,5 сая төгрөгөөр тус тус Алтайнмоунтайн ХХК, өвс тэжээл хаман боогч 1 ширхэг 79,2 сая төгрөгөөр Урансархиа ХХК тус тус нийлүүлсэн. -Агро үйлчилгээний техникээр 2025 оны хаврын хөрс боловсруулалт, тариалалтын ажилд өссөн дүнгээр 343 иргэний 289,9 га талбайд үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оноос үйлчлүүлсэн иргэний тоо 20 хувиар, талбайн хэмжээ 9 хувиар тус тус өсөж, газар тариалангийн ажлыг технологит хугацаанд гүйцэтгэх чадвар сайжирсан байна. -Намрын ургац хураалт хадлан тэжээл бэлтгэх ажилд 17 иргэний 12,4 га төмс хураах, 25 иргэний 85,75 га хадлан хадах, 31 иргэний 91,86 га талбайн хадлан, тэжээл тармах, 23 иргэний 9315 ширхэг хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэлд 3620 боодол үр тарианы сүрэл боож бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. -Мөн хөтөлбөрийн хүрээнд үр сорт шинэчлэх ажлыг 79,1 сая төгрөгөөр Хөх сүмийн хишиг ХХК нийлүүлсэн бөгөөд төмс 10 га, шар лууван 17 га, манжин 17 га, хүрэн манжин 3 га, ногоон сонгино 0,5 га, байцай 5 га, хүлэмжийн өргөст хэмх 0,9 га тариалах боломжийг бүрдүүлж, төмс 123 тн, байцай 203,5 тн, шар лууван 276 тн, шар манжин 173,4 тн, хүрэн манжин 41,5 тн, өргөст хэмх 105,4 тн ургац хураан аваад байна. Энэхүү арга хэмжээ нь үр, сортын шинэчлэл, газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хүнсний хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд тариаланчдын чадавх, орлогыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. |
96,1 |
|||
|
|
2.2.3.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангана |
СЗДҮАХ 2.2.3.1 |
2.2.3.1.Сумын төвийн уст цэгүүдийг ухаалаг системд холбох |
Ухаалаг системд холбогдсон уст цэг |
Тоо |
2024 |
2 |
5 /Өссөн дүнгээр/ |
80,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн 1 болон Жаргалант багийн 3 худгийг ухаалаг системд холбох ажлыг Урансархиа ХХК болон Энхт Тех ХХК хийж гүйцэтгэсэн. Ухаалаг худагтай болсноор иргэд цаг хязгаарлалгүй, тасралтгүй цэвэр усны хэрэглээгээ хангах боломжтой болсон бөгөөд усны хэмнэлт, хяналт сайжирсан. |
100 |
|
|
|
СЗДҮАХ 2.2.3.2 |
2.2.3.2.Сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх |
Ажлын гүйцэтгэл |
Хувь |
2024 |
100 |
100 |
72,0 |
ОНХС |
Орон нутгийн хөгжлийн сангийн 68.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нөөцийн өвс, тэжээл бэлтгэх” ажлыг Их Баянболдог ХХК 50 тонн байгалийн хадлан, 30 тонн тэжээл нийлүүлсэн. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 56 дугаар тогтоолоор байгалийн хадлан 45 тонн, тэжээл 39 тонн, эрдэс 0.1 тонн бэлтгэхээр тусгагдсаны дагуу 0.1 тонн хужир шүүг нөөцөд бэлтгэсэн. 2024 онд өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 50 тонн байгалийн хадлан, 30 тонн тэжээлийг өвөл өнөтэй сайхан байж малчид, иргэд мал аж ахуйн хувийн бэлтгэл байгалийн хадлан, тэжээлээ сайн бэлтгэж нөөц бүрдүүлсэн учир нөөцийн өвс тэжээлийг зарцуулах аймгийн онцгой комиссын шийдвэр гараагүй тул хадгалагдаж байна. Тус сумын аюулгүйн нөөцөд нийт 100 тонн байгалийн хадлан, 60 тонн тэжээл, 01 тонн хужир шүү байна. |
100 |
||
|
|
2.2.3.3.Малчдын өвөлжөө, хаваржааны хөлд өтгөнд ногоон тэжээл тариалах |
Тариалалтын хийсэн өрх |
Тоо |
2024 |
96 |
110 |
94,5 |
ОНХС |
Малжуулах хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн 94,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өвөлжөө хаваржааны хөлд ногоон тэжээл тариалах ажлын материалыг Уран сархиа ХХК гэрээний дагуу хашааны тор, өргөст тор, гадас, үр зэргийг нийлүүлсэн. 2025 онд 112 малчин өрхөд 0,5-0,6 га талбайд тариалах үр, хамгаалалтын хашааг гэрээгээр эзэмшүүлж тариалалт хийсэн. Үүний үр дүнд дунджаар 223 тонн ногоон тэжээл хураан авч малчдын түвшинд бэлтгэдэг ногоон тэжээлийн нөөцийг 20 хувиар нэмэгдүүллээ. Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Д.Гүрбазар “Хариуцлагатай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, бэлчээрийн доройтлыг бууруулах”, “Өвөлжөө хаваржааны бууцны хөлд ногоон тэжээл тариалах технологи” зэрэг сэдвээр танхимын болон талбайн сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад сумын 95 малчин, Баян-Өндөр сумын эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 5 малчин, нийт 100 малчин оролцож мэдлэг, чадвараа дээшлүүллээ. |
100 |
|||
|
|
СЗДҮАХ 2.2.3.4 |
2.2.3.4.Малжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх |
Хөтөлбөр хэрэгжилтийн хувь |
хувь |
2024 |
100 |
100 |
495,2 |
ОНХС |
Малжуулах хөтөлбөрийг 11 дэх жилдээ тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 онд хөтөлбөрийн хүрээнд 2 үндсэн зорилт, 16 үйл ажиллагаанд 495,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар тогтоол болон Засаг даргын 2025 оны А/78 дугаар захирамжийн дагуу энэ онд хөтөлбөрт хамрагдах 17 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, 2022 онд малжуулах хөтөлбөрт хамрагдсан 11 өрхийн 32 тугалтай үнээг татан авч, эдгээрийг 3 жилийн хугацаатай гэрээгээр дахин 11 өрхөд ашиглуулах нөхцөлөөр хүлээлгэн өгсөн. Хөтөлбөрийн хэрэгжилт 92.7 хувьтай. Хөтөлбөрийн хүрээнд сумын үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангийн 136,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Герефорд, Сэлэнгэ үүлдрийн өсвөр хээлтүүлэгч 15 толгойг худалдан авч үхрийн суурьтай 15 малчинд 2-3 жилийн гэрээгээр хүлээлгэн өгсөн. Тус суурьт нийт 31 малчин, мал бүхий өрхийн 356 толгой хээлтэгчийг нийлүүлэгт оруулж ирэх онд 285 толгой төл хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажилласан. Мөн 118,2 сая төгрөгөөр мал амьтны рентген аппарат, 5,0 сая төгрөгөөр малын утлагын аппарат, 3,0 сая төгрөгөөр зоонд тавих багаж, 30,0 сая төгрөгөөр махны хөргүүр, 20,0 сая төгрөгөөр худгийн мотор, насос, 12,0 сая төгрөгөөр, хурдан морины сэрвээний өндөр хэмжигч, 15,0 сая төгрөгөөр бод, бог малын тарилгын зөөврийн хашаа болон 36,2 сая төгрөгийн цөм сүргийн малын өвөлжилтийн бэлтгэл ханган өвс, тэжээл тус тус нийлүүлэгдсэн. Үхрийн тоо толгой нэмэгдэж, бог малын эзлэх хувь буурснаар бэлчээрийн даац багасах, ургамлын бүлгэмдэл, бэлчээрийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нэг үхрээс гарах махны гарц 3–5 кг-аар нэмэгдэх боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар сумын нийт үхэр сүргийн 30 хувь нь цэвэр болон эрлийз үүлдрийн үхэр бөгөөд махны чиглэлийн үхрийн аж ахуйг өргөжүүлэх, чанарын үзүүлэлтийг сайжруулах чиглэлд амжилттай ажиллаж байна. |
92,7 |
||
|
|
СЗДҮАХ 2.2.3.5 |
2.2.3.5.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил зохион байгуулах |
Дархлаажуулалтад хамруулсан малын тоо |
Давхардсан тоо |
2024 |
73.1 |
73.3 |
- |
ОНТ |
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны өдрийн А/99 дүгээр тушаал, Аймгийн Засаг даргын 2025 оны А/328 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны А/15 дугаар тушаал, Жаргалант сумын Засаг даргын 2025 оны А/232 дугаар захирамж дагуу 2025 онд халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх 10 төрлийн арга хэмжээнд 70.1 мянган толгой мал амьтан хамруулахаар төлөвлөснөөс 77.4 мянган мал, амьтан хамруулж 100% гүйцэтгэлтэй. "Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд боом өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 10574 үхэр, ДХХ-ын вакцинд 9521 хонь, шөвөг ярын эсрэг вакцинд 16300 хонь хамруулсан.Мөн гахайн мялзан өвчнөөс сэргийлэх тарилгад 193 гахай, дуут хавдрын вакцинд 4796 үхэр, цусан халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 5993 үхэр тус тус хамрагдсан. Бруцеллёзын Рев-1 вакцинд 10,273 ишиг, хурга, Штам-19 вакцинд 3972 тугал дархлаажуулсан. Түүнчлэн гахайн цусан халдварт болон иж балнадын эсрэг вакцинд 98 гахай, галзуугийн эсрэг вакцинд 9984 толгой мал, адууны сахуу өвчний вакцинд 300 адууг хамруулан вакцинжуулалтын арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. |
100 |
||
|
|
2.2.3.6.Сумын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хүн мал, амьтнаар дамжин халдварлах, өвчний тархалтыг зогсоох өвөлжөө хаваржааны ойр орчмын малын сэг зэмийг устгах, хашаа хороо, худаг уст цэг, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйтгэх ажлыг зохион байгуулах |
Ажлын гүйцэтгэлийн хувь |
Хувь |
2024 |
100 |
100 |
- |
ОНТ |
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны А/73 дугаар тушаал, аймгийн Засаг даргын А/329 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын даргын А/17 дугаар тушаал, сумын Засаг даргын А/233 дугаар захирамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулах, устгах ажлыг зохион байгуулсан. Нийт 79 толгой мал, амьтны сэг зэмийг 7 байршлаас цуглуулж, байгаль орчны болон халдвар хамгааллын шаардлагын дагуу булж устгасан. Сумын хэмжээнд нийт 71 өрхийн 42921 м.кв талбайд халдваргүйтгэл хийсэн. |
100 |
|||
|
Газрын харилцаа, барилга хот байгуулалт |
|||||||||||||
|
|
2.3.Газрын харилцаа, хот төлөвлөлтийн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн хангана. |
2.3.1.Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангана. |
СЗДҮАХ 2.3.1.1 |
2.3.1.1.Жаргалант сумыг хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах |
Ажлын гүйцэтгэл |
Хувь |
- |
- |
100 |
40,0 |
ЗДХОЗ |
Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлын 37,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант сумыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг Эрдэнэсүврэй ХХК гэрээний дагуу гүйцэтгэсэн. Уг төлөвлөгөө нь сумын хөгжлийн чиг хандлага, газар зохион байгуулалт, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжлийг төлөвлөн тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанч үндэслэлтэй тодорхойлох нөхцөлийг бүрдүүлж байна. |
100 |
|
|
2.3.1.2.Иргэдийн хүсэлтийн дагуу түрээсийн орон сууц бий болгох байрны засварын ажлыг үргэлжлүүлэх |
Ажлын гүйцэтгэл |
Хувь |
2024 |
70 |
100 |
367.8 |
ОНХС |
Жаргалант сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Жаргалант багт байрлах хуучин 15 дугаар байрыг худалдан авч, засварлан түрээсийн орон сууц бий болгох ажил амжилттай хэрэгжсэн. Үүний хүрээнд суманд шинээр баригдсан 30 айлын орон сууц болон дээрх 15 дугаар байрны орон сууцыг “түрээслээд өмчлөх” нөхцөлөөр иргэдэд олгох зорилгоор, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01/04 дугаар тогтоолоор “Иргэдийн гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий орон сууцны журам” батлагдсан. Тус журмын шалгуур үзүүлэлтэд нийцсэн иргэдийн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд хүлээн авч, нийт 72 иргэн хүсэлт гаргасан. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 35 иргэний хүсэлтийг дэмжин, тэдгээр иргэдэд 1-3 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслээд өмчлөх эрхтэйгээр олгосон. Үүний үр дүнд орон сууцны хангамж нэмэгдэж, амьдрах нөхцөл сайжирч, хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам болсон. |
100 |
|||
|
|
СЗДҮАХ 2.3.1.3 |
2.3.1.3.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх |
Төлөвлөгөөний биелэлт |
Хувь |
2024 |
88 |
90 |
- |
- |
Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/19 дүгээр тогтоолоор батлагдсан. Улсын хэмжээнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын дагуу Жаргалант суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олголт хийгдээгүй. Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолын дагуу дараах газар олголтууд хийгдсэн. Үүнд: -Сумын Засаг даргын 2025 оны А/213 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар нийт 3.53 га газрыг 16 иргэнд давуу эрхийн үндсэн дээр эзэмшүүлсэн; -Сумын Засаг даргын 2025 оны А/212 дугаар захирамжаар төмс, хүнсний ногооны зориулалтаар 17.64 га газрыг 18 иргэнд давуу эрхээр эзэмшүүлсэн; Сумын Засаг даргын 2025 оны А/183 дугаар захирамжаар улсын тусгай хэрэгцээнд авсан 3947.58 га газрыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эзэмшүүлсэн; -Сумын Засаг даргын 2025 оны А/186 дугаар захирамжаар, гэр хороололд дулааны шугам тавих ажлын хүрээнд 803 м.кв газрыг дэд бүтцийн зориулалтаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн. -Сумын Засаг даргын 2025 оны А/231 дүгээр захирамжаар 12 байршилд газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулснаас 5 байршилд ялагч шалгарч автомашины гаржийн зориулалтаар 4 иргэнд 96 м.кв газрыг, автомашины засвар, үйлчилгээний газрын зориулалтаар 24 м.кв газрыг Сумын Засаг даргын А/305 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Дахин дуудлага худалдааг сумын Засаг даргын 2025 оны А/342 дугаар захирамжийн дагуу 7 байршилд явуулснаас 2 байршилд ялагч шалгарч автомашины гаржийн зориулалтаар 1 байршилд 24 м.кв газрыг сумын Засаг даргын 2025 оны А/375 дугаар захирамжаар, шатахуун түгээх станцын зориулалтаар 1 байршилд 9999м.кв газрыг сумын Засаг даргын 2025 оны А/422 дугаар захирамжаар тус тус эзэмшүүлсэн. Малчдын хоршоонд 1 удаа 5 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг сумын Засаг даргын А/254 дүгээр захирамжийн дагуу газрын биржийн системээр зарлан 2025.09.09-09.10-ны өдрүүдэд ирсэн 5 төсөлд шалгаруулалт явуулснаас 3 байршилд ялагч шалгаран сумын Засаг даргын 2025 оны А/414 захирамжаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 14.2 га газрыг эзэмшүүлсэн. Сумын Засаг даргын 2025 оны А/453 дугаар захирамжаар дахин төсөл сонгон шалгаруулалт явуулж 3 байршилд 2 ялагч шалгаран 8.93 га газрыг сумын Засаг даргын А/502 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 86,5 хувьтай байна. |
86,5 |
||
|
Соёлын бүтээлч үйлдвэрлэл |
|||||||||||||
|
|
2.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн орон нутгийн хөгжилд оруулах үр өгөөж нэмэгдэнэ. |
2.4.1.Үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалаа хадгалан, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, иргэдэд үзүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. |
СЗДҮАХ 2.4.1.2 |
2.4.2.”Соёлыг дэмжих” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх |
Хэрэгжилтийн хувь |
Хувь |
- |
- |
100 |
111,0 |
ОНХС |
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/27 дугаар тогтоолоор “Соёлыг дэмжих” хөтөлбөр батлагдсан бөгөөд 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 111,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 үндсэн зорилт, 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн. -Соёл мэдээллийн төвийн агааржуулалтын системийг шинэчлэн засварлах ажилд 20.0 сая төгрөг, -Утаа гаргагч төхөөрөмж болон нэмэлт гэрэлтүүлэг суурилуулах ажилд 15.0 сая төгрөг, -Урлаг болон спортын заалны үзэгчдийн сандлыг шинэчлэхэд 19.9 сая төгрөг, -Тайз руу харсан нэмэлт контрoл чанга яригч төхөөрөмж суурилуулах ажилд 6.0 сая төгрөг, -Үндэсний спортын хувцас хэрэглэл болон бүжгийн хувцас худалдан авахад 19.6 сая төгрөг, -Богино долгионы станц, дохиоллын систем, цагаан хөшиг худалдан авахад 7.5 сая төгрөг, -Үзэгчдийн хувцас солих өлгүүр, хүлээлгийн хаалт болон хувцас хэрэгсэл хадгалах вакум өрөө хийх ажилд 17.5 сая төгрөг, -Цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор 4.5 сая төгрөгийн хөрөнгөөр 0.4 кВ-ын ерөнхий щитний хүчин чадлыг 30 кВт–65А-аас 110 кВт–250А хүртэл нэмэгдүүлэх ажлыг тус тус хэрэгжүүлсэн байна. Эдгээр ажлын үр дүнд Соёл мэдээллийн төвийн материаллаг бааз бэхжиж, дотоод орчны нөхцөл сайжран, ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн чадвар дээшилж, иргэд соёлын болон олон нийтийн арга хэмжээнд тав тухтай, аюулгүй орчинд хамрагдах боломж бүрдсэн байна. |
100 |
|
Байгаль орчин, ногоон тогтвортой хөгжил |
|||||||||||||
|
|
2.5.Хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон орчныг бий болгоно. |
2.5.1.Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглуулж, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэн, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол буурна. |
СЗДҮАХ 2.5.1.1 |
2.5.1.1.Ногоон Жаргалант хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх |
Хөтөлбөр хэрэгжилтийн хувь |
Хувь |
2024 |
97.5 |
100 |
229,5 |
ОНТ |
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02/28 дугаар тогтоолоор “Ногоон Жаргалант” хөтөлбөрийн 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Хөтөлбөр нь 3 үндсэн зорилтын хүрээнд 229,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 10 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 100 хувийн гүйцэтгэлтэй 8 арга хэмжээ, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төсөв татагдсан 2 арга хэмжээ байна. Хөтөлбөрийн ерөнхий гүйцэтгэл 80 хувь. Орчны бохирдлыг бууруулж, төвлөрсөн хогийн цэгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр 33,0 сая төгрөг, Эзэнгүй нохойн тоо толгойг бууруулах чиглэлээр 20,0 сая төгрөг, ногоон байгууламжийн арчилгааг гүйцэтгэж, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр 53,0 сая төгрөг, Байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалтыг дэмжих чиглэлээр 38 сая төгрөгийг тус тус зарцуулсан. Нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажлыг 4 удаа зохион байгуулж 1410 га газрын 672 шоометр хог хаягдлыг 8 аж ахуй нэгж байгууллагын оролцоотойгоор цэвэрлэсэн бөгөөд Улсын чанартай А1001 замын зорчих хэсгээс 2 тийш 50 метр зурвасын /давхардсан тоогоор/ 430 га талбай, төвлөрсөн хогийн цэг орчмын 48 га, суурьшлын бүс, үерийн далан шуудуу орчмын 932 га талбай хамаарч байгаа бөгөөд нийт цэвэрлэсэн хог хаягдлын хэмжээ нь сумын 1 жилд тээвэрлэдэг энгийн хатуу хог хаягдлын 21 орчим хувьтай тэнцэж байна. Төвлөрсөн хогийн цэг дахь зориулалтын бус талбайд хаягдсан хог хаягдлыг түрж тэгшлэх арга хэмжээг 4 удаа зохион байгуулсан. Төвлөрсөн хогийн цэгт 2020 онд татсан хог хаях суваг дүүрч цаашид ашиглах боломжгүй болсон тул сувгийг өргөтгөх ажлыг зохион байгуулсан. 3.5 метр гүн, 1.2 метр өргөн, 315 метр урт бүхий 1320 шоо метрийн багтаамжтай шуудуу нь жилд тээвэрлэдэг энгийн хатуу хог хаягдлыг шатаах болон дарж нягтруулах зарчмаар төвлөрүүлсэн тохиолдолд 2-2,5 жил хэвийн ашиглах боломж бүрдсэн. 2025 оны дүнгээр нийт 272 нохойг буудах аргаар, 30 нохойг тарилгын аргаар унтуулж устгасан ба айл өрхийн тэжээвэр 36 эм, 35 эр нохойд үржил хаах ажилбарыг гүйцэтгэсэн. Эм нохойн үржлийн прогресс болон амьд үлдэх үр төлийн хувь хэмжээгээр тооцвол 1 жилийн хугацаанд 153, 5 жилийн хугацаанд 765 эзэнгүй нохой шинээр бий болохоос сэргийлсэн. |
80 |
|
|
2.5.1.2.”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах |
Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбай |
м.кв |
2024 |
12 |
12.2 |
- |
ОНТ |
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Жаргалант сумын хэмжээнд 10 жилийн хугацаанд 5 төрлийн байршилд 11 сая мод тарихаар төлөвлөгдсөн. Хөдөлгөөний хүрээнд ойн бус талбайн 5 төрлийн байршилд нийт 16406 ширхэг мод бут сөөг тариалсан. Үүнээс суурьшлын бүс орчмын ногоон байгууламж, төрийн байгууллагын эзэмшил, нийтийн эдэлбэрийн газарт нийт 9906 ширхэг мод бут сөөг тарьсан. 2025 оны 10 дугаар сарын байдлаар ерөнхий ургалтын хувь 93 хувьтай байна. Ногоон байгууламжийн усалгаа, арчилгааг хуваарийн дагуу тогтмол хийж байна. 2025 оны хаврын мод тарих ажилд төсвийн 6 байгууллага, 1 төрийн бус байгууллага, 2 аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөлөл оролцож нийт 9 байршилд 2 нэр төрлийн 2400 ширхэг мод бут сөөг, намрын мод тарих ажилд төсвийн 3 байгууллага оролцож суурьшлын бүсийн ногоон байгууламжийн нөхөн тарилтаар 3 нэр төрлийн 125 ширхэг мод бут сөөг тариалсан. Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 12.22 м.кв байна. |
100 |
|||
|
ГУРАВ.НАЙДВАРТАЙ ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО |
|||||||||||||
|
Төрийн үйлчилгээний ил тод байдал |
|||||||||||||
|
|
3.1.Төрийн байгууллагын үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ. |
3.1.1.Чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн үйл ажиллагааны хурд, бүтээмж дээшилж, төрийн үйлчилгээний шуурхай байдал хангагдана. |
СЗДҮАХ 3.1.1.1 |
3.1.1.1.Цахим төрийн үйлчилгээний хүрээнд иргэдэд лавлагаа үйлчилгээ үзүүлэх |
Иргэдийн авсан лавлагаа, тодорхойлолт |
Тоо |
2023 |
866 |
1000 |
- |
- |
Орхон аймгийн Жаргалант суманд 2020 оноос хойш Е-Mongolia системийг нэвтрүүлж, иргэдэд цахим лавлагаа, үйлчилгээг хүргэж байна. 2025 онд нийт 1329 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс: - Лавлагаа үйлчилгээ: 1321 удаа - Бусад үйлчилгээ: 8 удаа -1 шатлалт үйлчилгээ: 1323 удаа -Олон шатлалт үйлчилгээ: 6 удаа тус тус үзүүлэгдсэн байна. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол ирээгүй болно. |
100 |
|
|
3.1.1.2.Иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж цахим мэдээллийн санд бүртгэлжүүлэн хяналт дүн шинжилгээ хийж ажиллах |
Шийдвэрлэлтийн хувь |
Хувь |
2024 |
90 |
100 |
- |
- |
Эрдэнэт "И-Оффис" цахим албан хэрэг хөтлөх программд өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь цахим файл болгон оруулж, иргэн бүрийн өргөдлийг бүртгэлжүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. 2025 онд нийт 88 өргөдөл ирснээс бичгээр 68 өргөдөл, 70353511 утсаар 20 өргөдөл хүлээн авч иргэдийн хүсэлтийг хугацаанд нь хяналт тавин шийдвэрлэн ажилласан. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал 95,4 хувьтай байна. |
95,4 |
|||
|
|
СЗДҮАХ 3.1.1.2 |
3.1.1.3.Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийж, халаалтыг цахилгаанд холбох |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2021 |
Засвар хийгдсэн |
100 |
80,0 |
ОНХС |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 79,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Улаантолгой багийн ажлын албаны байранд их засвар хийж, халаалтыг цахилгаанд холбох” ажлыг Түмэн засал ХХК гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үр дүнд багийн албан хаагчид тав тухтай, тохилог орчинд ажиллах нөхцөл бүрдэн, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж сайжирсан байна. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 3.1.1.3 |
3.1.1.4.Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах журмыг хэрэгжүүлэх |
Хамрагдсан албан хаагчдын тоо өссөн дүнгээр |
Тоо |
2024 |
108 |
115 |
100,0 |
ЗДХОЗ |
-Орон сууц худалдан авах дэмжлэгт 3 албан хаагчид тус бүр 4,0 сая төгрөг, -Орон сууц, хашаа, байшингийн засварын дэмжлэгт 4 албан хаагчид тус бүр 2,5 сая төгрөг, -Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэгт 1 албан хаагчид 1,5 сая төгрөг, -Эмчилгээний зардлын дэмжлэгт 2 албан хаагчид нийт 8,0 сая төгрөгийн тусламж тус тус олгогдсон байна. Нийт 2023-2025 онд нийт төрийн албан хаагчдын 54,8 хувь буюу 119 албан хаагчдад 315,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 3.1.1.4. |
3.1.1.5.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах |
Төрийн албан хаагчийн Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж зохион байгуулсан арга хэмжээний тоо |
Тоо |
2024 |
1 |
2 |
- |
ОНТ |
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо 2024 оны А/08 дугаар тушаалаар 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 2025 онд ажлын хариуцлага алдсан 5 албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан. Тус байгууллагын албан хаагчтай холбоотой ёс зүйн гомдол, мэдээлэл ирээгүй. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйг төлөвшүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор 4 сэдвийн хүрээнд 2 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 68 албан хаагч хамрагдсан. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 3.1.1.7 |
3.1.1.6.Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах |
Шилэн дансны үнэлгээ |
Хувь |
2024 |
92 |
100 |
- |
- |
Шилэн дансны тухай хуулийн дагуу shilendans.gov.mn сайтад төсөвт байгууллага, сангуудын 145-171 талбарт мэдээллийг сар бүр оруулан ажиллаж байна. Санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн 2025 оны 3 дугаар улирлын хяналт шалгалтаар дараах үнэлгээг авсан. - Иргэдийн төлөөлөгчдийн хурал 90 хувь; - Засаг даргын Тамгын газар 96 хувь; -Орон нутгийн хөгжлийн сан /хоршоо хөгжүүлэх сан/ 100 хувь; - 3-р цэцэрлэг 96 хувь; - Соёл мэдээллийн төв 100 хувь; - Эрүүл мэндийн төв 100 хувь; -Ерөнхий боловсролын сургууль 98 хувь; -Жаргалант ус дулаан түгээх станц ОНӨХК 100 хувьтай байна. |
97,4 |
||
|
|
3.1.1.7.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг журмын дагуу зохион байгуулж, нээлттэй ил тод байдлыг хангах |
ХАА-ны төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь |
Хувь |
2024 |
100 |
100 |
- |
- |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 11,04 тэрбум төгрөг батлагдсанаас төсвийн тодотголоор 5,4 тэрбум төгрөг болж 5,6 тэрбум төгрөгөөр буурсан. Цэвэрлэх байгууламжийн 3,5 тэрбум төгрөг, “Эрүүл Жаргалантчууд хөтөлбөр”-ийн хүрээнд Рентген аппарат худалдан авах 2,0 тэрбум төгрөг татагдсан байна. Нийт 89 арга хэмжээнээс 76 арга хэмжээний гэрээ байгуулж, төлөвлөгөөний биелэлт 85 хувьтай байна. Нээлттэй тендер шалгаруулах аргаар 11, харьцуулалтын аргаар зарласан 27, шууд худалдан авалтаар 38 арга хэмжээний гэрээ байгуулсан. Нийт 4,897,537,000 төгрөгийн гэрээ байгуулагдаж, 255,122,790 төгрөгийн хэмнэлт гарсан. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэж заасны дагуу тухайн хугацаанд дуусаагүй худалдан авах ажиллагаа зогссон. |
85 |
|||
|
Амар тайван, аюулгүй сум |
|||||||||||||
|
|
3.2.Иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ. |
3.2.1.Сумын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил буурна. |
СЗДҮАХ 3.2.1.1 |
3.2.1.1.Сумын Цагдаагийн хэсэгт туулах чадвартай машин авах |
Ажлын гүйцэтгэлийн хувиар |
Хувь |
2021 |
- |
100 |
50,0 |
ЗДХОЗ |
Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 48,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн хэсгийн албан хэрэгцээнд туулах чадвартай тээврийн хэрэгсэл нийлүүлэгдсэн. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 7 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд: - Хулгайлах гэмт хэрэг 1; - Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2; - Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3; - Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 тус тус бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд 22 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс: - Танхайрах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах зөрчил 12; - Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 10 бүртгэгджээ. Гудамж, зам талбайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто эргүүл, хяналт шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж, нийт 7,000 гаруй иргэнд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгсөн бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон бусад төрлийн 3600 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 67,1 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. |
100 |
|
|
СЗДҮАХ 3.2.1.2 |
3.2.1.2.Сумын төвийн камержуулалтыг нэмэгдүүлэх |
Шинээр тавигдсан камер |
Тоо |
2023 |
66 |
80 |
90,0 |
ОНХС |
2025 онд аваарын зардлын 19,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаантолгой багийн цэцэрлэгт хүрээлэнд 4 камер, Улаантолгой багийн ажлын байранд 1, Улаантолгой багийн хаягийн самбар 3-н замын уулзвар дээр 1 камер, 30-н айлын гадна зогсоол, суваргатай толгойн алхалтын зам руу харсан 2 камер, Дулааны станцад 1 камер, Агро паркийн хашаанд 1 камер тус тус хийгдсэн. |
71,4 |
||
|
|
СЗДҮАХ 3.2.1.3 |
3.2.1.3.Согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах |
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг |
Тоо |
2024 |
2 |
1 |
- |
ОНТ |
Жаргалант сумын Цагдаагийн хэсгээс согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Хяналт, шалгалтын хүрээнд: -Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл ирээгүй. -Иргэдээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн талаар нийт 12 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд эдгээрийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, хууль эрх зүйн зөвлөгөө, тусламж үзүүлсэн. Эдгээр ажлын үр дүнд дахин өргөдөл, гомдол ирээгүй бөгөөд иргэдийн зөрчил үйлдэх байдал буурсан, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. |
100 |
||
|
|
СЗДҮАХ 3.2.1.4 |
3.2.1.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх |
Мал хулгайлах гэмт хэрэг
|
Тоо |
2024 |
3 |
2 |
- |
ОНТ |
Жаргалант сумын цагдаагийн хэсгээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эргүүл хяналт шалгалтыг тогтмол хийж, алслагдсан тус сумын Дулаан-Уул багийн малчидтай эргэх холбоотой уулзаж зөвлөгөө өгч ажилласны хүрээнд 2021 онд 64 зөрчил, 13 гэмт хэрэг, 2022 онд 44 зөрчил, 14 гэмт хэрэг, 2023 онд 11 гэмт хэрэг, 2024 онд 8 гэмт хэрэг, 2025 онд гэмт хэрэг 7 бүртгэгдсэнээс хулгайлах гэмт гэмт хэрэг 1, өнгөрсөн онд гарсан мал хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй харьцуулж үзвэл 50 хувь буурсан эерэг үзүүлэлтэй байна. |
100 |
||
|
Батлан хамгаалах, гамшгийн үеийн бэлэн байдал |
|||||||||||||
|
|
3.3.Орон нутгийн хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлнэ. |
3.3.1.Сумын батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах чадавх бэхжиж, гамшгийн бэлэн байдал хангагдана. |
СЗДҮАХ 3.3.1.2 |
3.3.1.1.Орон нутгийн хэмжээнд тохиолдож болох гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр шаардлагатай нөөцийг бүрдүүлж арга хэмжээ авах |
Аваарын зардлын зарцуулалтын хувь |
хувь |
2024 |
100 |
100 |
1,5020,1 |
ЗДХОЗ |
Орон нутгийн хэмжээнд гамшиг, ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх болон тэмцэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. 2025 онд Жаргалант сумын онцгой комисс эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн 3 удаа хуралдаж нийт 26 арга хэмжээг болзошгүй аваарын зардлын 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэсэн. Сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг аймгийн Онцгой байдлын газар 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Шалгалтаар байнгын бэлэн байдалд ашиглагдах машин, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний жагсаал болон аранзийн үзлэгийг хамран шалгасан бөгөөд шалгалтын дүнгээр 97 хувь буюу “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан. |
100 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дундаж үнэлгээ 86.6% |
|
БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.УУГАНЧИМЭГ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Т.ЛХАГВАДОРЖ
ХЯНАСАН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА Г.БААСАНСҮРЭН
ТАНИЛЦСАН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
ЖАРГАЛАНТ СУМЫН 2025 ОНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
2025.12.04 Жаргалант
|
№ |
Бүлэг |
Үйл ажиллагаа |
Арга хэмжээний тоо |
Үнэлгээ |
Гүйцэтгэлийн хувь |
|||||||||||||
|
100% |
97.4% |
96.1% |
95.4% |
94.7% |
91.6% |
91.3% |
86.6% |
86.5% |
85% |
80% |
71.4% |
10% |
0% |
|||||
|
1 |
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО |
1.1.Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан |
7 |
6 |
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
|
98.0% |
|
1.2.Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж |
6 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
100% |
||
|
1.3.Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг |
2 |
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
100% |
||
|
1.4.Тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол |
7 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
84.8% |
||
|
1.5.Эрүүл Монгол хүн |
3 |
1 |
|
|
|
1 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
95.3% |
||
|
2 |
ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО |
2.1.Дэд бүтэц |
20 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
3 |
62.5% |
|
2.2.Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэл |
10 |
8 |
|
1 |
|
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
98.7% |
||
|
2.3.Газрын харилцаа, барилга хот байгуулалт |
3 |
2 |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
|
95.5% |
||
|
2.4.Соёлын бүтээлч үйлдвэрлэл |
1 |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
100% |
||
|
2.5.Байгаль орчин, ногоон тогтвортой хөгжил |
2 |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
90% |
||
|
3 |
НАЙДВАРТАЙ ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО |
3.1.Төрийн үйлчилгээний ил тод байдал |
7 |
4 |
1 |
|
1 |
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
96.8% |
|
3.2.Амар тайван, аюулгүй сум |
4 |
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
92.8% |
||
|
3.3.Батлан хамгаалах, гамшгийн үеийн бэлэн байдал |
1 |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
100% |
||
|
|
Нийт |
73 |
53 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
5 |
4 |
86.6% |
|
ҮНЭЛГЭЭ НЭГТГЭСЭН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХҮНИЙ НӨӨЦ, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.УУГАНЧИМЭГ
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Т.ЛХАГВАДОРЖ
ХЯНАСАН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА Г.БААСАНСҮРЭН
ТАНИЛЦСАН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
ТОДРУУЛГА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Ууганчимэг
Манай хаяг: Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг, Нутгийн Удирдлагын ордон
Өрөөний дугаар: 14 тоот
Холбогдох утас:70396000
И-Мэйл: info@jargalant.or.gov.mn
Сэтгэгдэл үлдээх