Цаг үеийн мэдээлэл

Улс орон даяар 16:00 цагт Гамшгийн зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжууллаа

Image

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургууль нийслэлийн 6 дүүрэг 7 аймагт өчигдөр өглөөний 06:00 цагт эхлэн үргэлжилж байна.

ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД МАЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Image

Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж заасан байдаг.
Иймд тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгахыг зөвлөж байна.
Тариалангийн талбайд мал оруулсны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮ, ХЗДХ, Сангийн сайдын 2018 оны А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах боломжтой.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8-д “Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Та бүхэндээ баярын мэнд хүргэ

Image

Өнөөдөр сумын ЗДТГ-аас
Хурдан даага
Хүчит бөх
Хамтлаг бүжиг
Буухиа
Уран зураг
Унадаг дугуйн уралдаан
3х3 сагсан бөмбөг гэсэн нийт 7 төрлийн тэмцээнийг хүүхэд багачуудын дунд зохион байгууллаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажиллан албан байгууллагууд, эцэг эхчүүд, хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Дараа жил илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах болно.
Миний монголын гэр бүл бүхэн жаргалтай амьдрах болтугай.
Жаргалант сум ИТХ, ЗДТГ

Мал, амьтны сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.

Image

Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/34 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын А/274, Жаргалант сумын Засаг даргын А/106 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган хорогдсон мал, амьтны сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.
Жаргалант сум ИТХ, ЗДТГ, МЭ