Захирамж


                                                                                                     https://jargalant.or.gov.mn/userfiles/Image/image-20260106105817-1.png

 

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

                                         2025.11.11                                                       А/471                      Жаргалант 

 

       Хөрөнгө бүртгэлд авах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.13 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолын хавсралт “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын 5.4.6 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02/18 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Жаргалант сумын өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах зорилготой 68,120,039.00 (Жаран найман сая нэг зуун хорин мянга гучин ес) төгрөгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг Засаг даргын тамгын газрын хөрөнгөнд бүртгэсүгэй.

          2.Бараа материалд бүртгэх хөрөнгийн тоо, хэмжээг хавсралтаар баталсугай.

          3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын тамгын газрын дарга (Г.Баасансүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                             Л.УЧРАЛ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх