
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025.11.14 Дугаар: А/482 Жаргалант
Гамшиг ослын үед түр цугларах аюулгүйн
талбайн байршил тогтоох тухай
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, 59 дүгээр зүйлийн 59.1.21 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шаардлагатай тохиолдолд Жаргалант багийн Булаг, Найрамдал, Үйлдвэрийн хорооллын иргэдийн түр цугларах аюулгүйн талбайн байршлыг ХӨ 49°4'12.12", ЗУ 104°24'50.56" солбицол буюу Жаргалант багийн Булаг-16 гудамжны урд талын тоглоомын талбайн хойд талд, Жаргалант багийн 2,3,4,5,6,7,8,10,11,12,13,14,15,16,17 дугаар байрны оршин суугчдын түр цугларах аюулгүйн талбайн байршлыг ХӨ 49°4'1.21", ЗУ 104°24'46.63" солбицол буюу Нутгийн удирдлагын ордны зүүн урд талын авто зогсоол дээр, Улаантолгой багийн иргэдийн түр цугларах аюулгүйн талбайн байршлыг ХӨ 49°3'20.35", ЗУ 104°24'1.71" солбицол буюу Тариаланчдын гудам, “Булган” хүнсний дэлгүүрийн урд талд тус тус тогтоосугай.
2.Түр цугларах аюулгүйн талбайг тэмдэгжүүлж, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахыг Сумын гамшиг хариуцсан мэргэжилтэн, Байгаль хамгаалагч (Н.Бямбажин)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Л. УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх