
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025.12.25 Дугаар:А/544 Жаргалант
Жаргалант сумын 2026 оны төсвийн
хуваарь батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.2, 57.3 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.1, 68.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.6.1/б/, 7.6.2, 9.3, 9.4, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус IV хуралдааны 02/34 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жаргалант сумын татвар, татварын бус орлогын 2026 оны төсвийн нийлүүлэлтийн хуваарилалтыг нэгдүгээр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны төсвийн нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг хоёрдугаар, Засаг даргын Тамгын газрын 2026 оны төсвийн нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг гуравдугаар, багийн Засаг дарга нарын 2026 оны нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг дөрөвдүгээр, сумын тусгай зориулалтын байгууллагуудын байр ашиглалтын зардал 2026 оны төсвийн нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг тавдугаар, сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 2026 оны нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг зургаадугаар, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2026 оны нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг долоодугаар, сумын Орон нутгийн хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийн зардлын 2026 оны төсвийн нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийн хуваарилалтыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан хуваарийн дагуу орон нутгийн төсвийн орлогыг төвлөрүүлж, санхүүжилтийг олгож, хэрэгжилтийг хянаж, төсвийн гүйцэтгэлийг сар бүр үнэн зөв мэдээлж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга (Ч.Буянаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх