
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025.12.16 Дугаар:А/543 Жаргалант
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 зүйлийн 16.5.5 дахь заалт, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ээлжит VI хуралдааны 03/40 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит II хуралдаанаас “Жаргалант сумын 2025 оны тодотгосон төсөв батлах тухай” 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ухаалаг цахим мэдээллийн самбарын веб программын санхүүжилтэд шаардагдах 3,100,000.00 (Гурван сая нэг зуун мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын 2.2.19 дахь зардлаас гаргахыг Нягтлан бодогч (Н.Мядагмаа)-д зөвшөөрсүгэй.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Т.Лхагвацэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Л.УЧРАЛ
Сэтгэгдэл үлдээх