Захирамж


   

                                                                                     https://jargalant.or.gov.mn/userfiles/Image/image-20260106105817-1.png

 

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

                                         2025.12.26                     Дугаар: А/545                    Жаргалант

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээ

шийдвэр хүчингүй болгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Газар эзэмшигч “Итгэмжит гурвалжин” ХХК (4405196) нь сумын Засаг даргын 2018 оны А/35 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартаа газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй тул Жаргалант сум Улаантолгой баг, Тасагт байрлах гахайн фермерийн зориулалттай 11277 м.кв газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмшигчид мэдэгдэхийг Газрын даамлын үүргийг түр орлон гүйцэтгэгч (А.Түвшинзаяа)-д даалгасугай.

 

 

                                         ЗАСАГ ДАРГА                              Л.УЧРАЛ

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх